Алт, мөнгө, зэс, молибдэн…гэх 108 бодис бүгд эрчимтэй, хэмтэй, өнгөтэй, дүрстэй, авиатай, цахилгаан соронзон долгионтой, нягтралтай, дулаантай, хамрах хүрээтэй. Металл бүхэн өөр өөр эрчимтэй шигээ өөр өөрийн хийх үйлтэй, өөр өөрийн тэтгэх орон зайтай. Үүгээрээ дэлхийг ч тэтгэнэ, та биднийг ч тэтгэнэ.
Яаж тэтгэх юм гэхээр хөрсөн доорх металуудыг ухаж гаргах тусам дэлхийд тэнхлэгээ эргэлдүүлэх хүч өгч буй эрчим хорно. Эрчим хорж багасах тусам дэлхийн тэнхлэг хазайна. Дэлхийн тэнхлэг хазайх тусам сүйрэл ойртоно. Сүйрэл ойртож буйг бид цаг хугацаа харвах адил өнгөрч, цагийн улирал хувьсаж буйгаар мэдэрч байна.
Хөрсөн доороо байх металлууд нь байж л байвал жамын тэнцвэр хангагдана. Жамаараа яваа ертөнц сүйрнэ гэж үгүй тул дэлхий ээж амар оршино. Үүнийг Монголчууд “Нуур амгалан бол нугас амгалаан” хэмээн захиж үлдээжээ. Амар амгалан амьдрахын тулд бид уул уурхай бол зөвхөн халаасаа түнтийлгэх асуудал биш, зөвхөн орон нутгийн асуудал биш.
Зөвхөн Монгол улсын асуудал биш, зөвхөн олон улсын гэрээгээр мөлжих төдий асуудал биш зөвхөн Дэлхийг сүйрлээс хамгаалах асуудал болсныг ухаарна. Монгол бол энергийн төв. Цэвэр усны эх! Арваад жилийн өмнө Дэмчгийн хийдэд очоод Монгол гэгээнтний “Дэлхийн энергийн төв энд буй” хэмээн хаднаа сийлсэн тэмдгийг харж, түүхийг сонсож байсансан.
Хөрсийг цоо дуранддаг багажтангууд ирээд түүний хатгасан цэг ганц ч миллиметрээр зөрөөгүйд бас ч хүү биширч байсан гэдэг. Хөрсөн доорх эрдэнэсээ ухуулахгүй эрчмийг нь хороохгүй дундлахгүй байхад бидний дуу хоолой яг одоо нэн хэрэгтэй болжээ.
Ядаж тэмцэж яваа нөхөд дөө урам хайрлаж, бурам мэт үгсээр шагнах халуун сэтгэл агсаарай, Монголчууд аа.
Энэ дэлхийд билэггүй зүйл нэгээхэн бээр ч үгүй гэдэг шиг хоорондоо эрчмийн холбоогүй зүйл гагц ч үгүй. Энерги хадгалагдаж, цахилгаан энерги механик энерги рүү, механик энерги нь дулааны энерги рүү, дулааны энерги нь цөмийн энерги рүү хувьсан шилжих процесс алаг дэлхийд ч алд биед ч явагдаж байдаг.
Зэс гууль, алт, мөнгө бүгд л соронзон хэмийг үүсгэдэг. Шуналаас болж энэ металлууд хомсдож үгүйрвэл таталцлын хууль хэрхэх бол? Энэ мэт эрдэнэс нь хорогдож металлууд нь дуусахаар янз бүрийн өвчин гарч, тэр дундаа хорт хавдар ихэсч, үхэл арвиддаг аж. Бид газраа ухаж болох ч гай дуудаж болохгүйг, баялгаа хэрэглэж болох ч байдгаа зөөж болохгүйг л санаж үгээ хэлж, үсээ үгтээж, шаардаж амьдрах цаг бол, одоо.
Эцсийн эцэст ганц чулуу ч эрчимтэй тул харамлаж, хөрс онгичиж амь зуугсад хүн заяагаа гээж хорхой төрөлд унадгийг мэдэж, уйлж буй ус нутгийнхаа төлөө өмөлзөж, нулимстай нүдээр харж буй эх дэлхийгээ өмөөрч амьдарцгаавал хариуцлагад унахгүй, хар тийрэнг өөгшүүлэхгүй байх ганц гарц нь юм.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Мядагмаа Тэнгэр Монгол Газар