Home Өвгөдийн сургаал Биеэ мэдвэл Хүмүн болмуй Би – гээ танивал Ухаан суумуй

Биеэ мэдвэл Хүмүн болмуй Би – гээ танивал Ухаан суумуй

by Aurora

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна. Биеэ засахуйн эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун:
1.Алд биеэ засахуйн эрдэмд Аги балчараас хичээгтүн Алд биеэ засахуйн билиг Ахас ихсээ хүндлэхээс эхэлмүй 2.Эцгээ хүндэлж Эхээ ачилж Эрхийг цээрлэн Эрдэмд хичээж Биеэ засагтун

 

 

3.Аргал түүж хурга хариулах Алд биеэ засахуйн нэгэн билиг Агт манаж, ан авд мордох Аж төрөн хатуужихуйн эрдэм 4.Бага балчир наснаас Биеэ засан хүмүнжигтүн Хүмүнжиж эс чадваас Хүмүн болж үл чадмуй 5.Хойчис мину нойронд сэргэг Нөхөрт үнэнч Үг мэргэн Үйлс шударгуу Хүмүн болтугай

6.Биеэ мэдвэл Хүмүн болмуй Би – гээ танивал Ухаан суумуй 7.Өөрийн зөвийг нутулсу гэвэл Өрөөлийн зөвтэй жишин шинжигтүн 8.Өөрийн гэмийг мэдсү гэвэл Өрөөлийн үгийг хүлцэн сонсогтун 11.Өлсөхөөс өрсөж хүнсээ базаа Өгүүлэхээс өрсөж үгээ сонж

12.Өөрийн алдас гэмийг Бусдаас асуун мэдтүгэй Төр засах ёсонг Сэцдээс асуун суртугай 13.Хөвүүн хэдүй Шил сайтай ч Эрхэм ёсон үгүй бол Хүмүн эс болмуй 14.Ухаан уйтан хэмээн Биеэ бүү чамла Ухаант мэргэдээс сурвал Билиг ухаан саруулмуй

 

15.Эрдэх бярдах Баатар бусыг мэдэгтүн Эрхлэх цэнгэх Жаргал бусыг санагтун 16.Өдөр үйлдсэн явдлаа Үдэш сайтар шүүгтүн Өөдгүй ичүүрт явдлаа Ятган гэмшиж гээгтүн 17.Сэтгэлийн уг хар бол Сүү мэт үг худал буй за Санааны уг буруу бол Санасан үйлс үл бүтмүй 18.Уран хөвшин донгодохыг Хөхөө шувуу ч чадмуй Уран худал өгүүлэхийг Хэлэмгий зальхай ч дөнгөмүй

19.Сэтгэлийн хар хорыг Гэмшлээр цайруулмуй Салж сарнисны уршгийг Элгэн болж арилгамуй 20.Зорисон ахул Бүү цөхөр Зориглосон ахул Бүү шантар 21.Эрдэнэт хүмүний Биеийг олсон тул Эрхэм ёсонг мэдэж Биеэ засахыг хичээ 22.Сайн авьяасаа Эрт дэлгэрүүлбэл Сайн хүмүүний Зэрэгт хүрмүй

Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Биеэ засахуйн эрдэм/

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!