1.Бус хүмүний Сурсан эрдмийг Буй биеэрээ Хичээн сурвал Бус хүмүнээс Үл дутмуй 2.Эцэг эхийн Сургасныг огоорогч Талд хийсэх Хамхуул адил аж 3.Өндөр уулын хөтөл зори 4.Сээр сүүжиндээ бядтан Нэгэн биеэ зарах буй за Сэтгэл оюундаа эрдэмт Түмэн олныг зарах буй за

5.Сурсан эрдмээ сэлбэн яв Сураагүй эрдмээ шамдан сур Сурсан муу зангаа үтэр орхи Суу билигтийг хүндлэн дага 6.Давлан ундрах булгийн усыг Дээрээс булавч боогдохгүй Оргилон гарах булгийн усыг Ховоогоор уудлавч ширгэхгүй Булингаргүй сайхан ус ану Боргилон урсан байх аж Суу билигтийн саруул ухаанаас Үнэн үг эл мэт ундрах аж
7.Худгийн усыг засан ариутгавч Хургаж дээш үл давлах аж Ховоогоор хутган авбал Хоромхон зуур ширгээд Гутамшиг муу булингар ану Ёроолоос хялбар бургих аж Мунхагын уйтан ухаанаас Худал үг эл мэт гарах аж 8.Үгэнд ижилдвэл Сэцэн болмуй Илдэнд ижилдвэл Баатар болмуй 9.Мэргэдийн сургасныг Үл сонсон өгүүлэгч Уулнаа урамдах Адгууснаас ялгаа юун
10.Эмнэг хангаыг Эдлэн номхруулмуй Эргүү мунхагыг Хашраан сургамуй 11.Сайн санаатыг Асран хүндэлбэл Сурсан мэдсэнээ Халдаан тэтгэмүй 12.Муу санаатыг Хайрлан дотносовол Могой адил Хатган хорломуй 13.Зөв санаат Сайн хүмүнийг Бүү дарла Буруу санаат Муу хүмүнийг Бүү асар
14.Маргааш үхэх үнэн боловч Өнөө сурах үйлдэхүйг хичээ Маргааш хэмээн хойш тавибал Хожимдон хохирч хохи болмуй 15.Эрүү өвдөг Эс нийлсэн ахул Эр цэргийн Тоонд багтмуй Эвэр нум Эвшээлгэх ахул Эр цэрэгтэй Зэрэгцэж чадмуй 16.Өөдлөе гэхүл Эв эеэ хичээ Өнөржөе гэхүл Эсэн энхийг хичээ
Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Биеэ засахуйн эрдэм/