Ямар чадвар хамгийн ховор вэ? – Өгөх чадвар Ямар чадвар хамгийн сайн нь вэ? – Уучлах чадвар Ямар чадвар хамгийн хэцүү вэ? – Дуугуй байх чадвар Ямар чадвар хамгийн чухал вэ? – Асуух чадвар Ямар чадвар хамгийн хэрэгтэй вэ? – Сонсох чадвар Ямар зуршил хамгийн тааламжгүй вэ? – Хэрүүл өдөөгч
Ямар зуршил хамгийн хортойвэ? – Чалчаа байдал Ямар хүн хамгийн хүчтэй вэ? – Үнэнийг олж мэдэх чадалтай Ямар хүн хамгийн сул дорой вэ? – Өөрийгөө хамгийн хүчтэй гэж боддог хүн Ямар хүн хамгийн ухаалаг вэ? – Өөрийн зүрх сэтгэлийг хянадаг хүн Ямар дассан байдал хамгийн аюултай вэ? – Өөрийнхөө биетэй дассан байдал
Ямар хүн хамгийн ядуу вэ? – Хамгийн их мөнгөнд дуртай хүн Ямар хүн бурхантай хамгийн ойр байдаг вэ? – Энэрэнгүй Ядуурлын эсрэг юугаар зогсох вэ? – Баяр баяслаар Зовлонгийн эсрэг юугаар зогсох вэ? – Тэвчээрээр, Эрүүл сэтгэлийн шинж тэмдэг юу вэ? – Итгэл
Өвчтөй сэтгэлийн шинж тэмдэг юу вэ? – Найдваргүй байдал Буруу үйл хөдлөлийн шинж тэмдэг юу вэ? – Цочрол Сайн үйлсийн шинж тэмдэг юу вэ? – Сэтгэлийн ертөнц Ямар хүн амьдаар үхсэн байдаг вэ? – Хайхрамжгүй Ямар хүн хэзээ ч үхэхгүй вэ? – Ойр дотны хүмүүсээ хайрладаг хүн
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Бурхан шашны ёс зүй