Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Хөвүүн үрсийг хүмүүжүүлэх өвгөдийн ухаанаас хүргэж байна.
Өндөр тэнгэрийг шинжиж сурга Өвгөдийн яриаг тунгааж сурга Ам бол андгай байхад сурга Ая данг нь зөөлөн байхад сурга
Гар тавиу өгч сурга Ганзага дүүрэн ерөөж сурга Гал шүтээнээ шүтэж сурга Ган зудыг шинжиж сурга Өлчир чийрэг байхад сурга Өлөн шүлсээр хооллож сурга Өвдөх зовохыг тэвчиж сурга Өвгөн настанд тусалж сурга Үгийн цөөнийг хэлж сурга
Үйлийн ихийг хийж сурга Уужуу саруул байхад сурга Уурын мунхгийг дарж сурга Холыг бодож хийхэд сурга Хожмыг бодож үйлдэхэд сурга Урвах зангүй үнэнчид сурга Уйдах зангүй тууштайд сурга Бурууг хэлдэг шударгад сурга Урууг засдаг ухаанд сурга.
Эх сурвалж: Урианхан Б. Галаарид эрхэм ахын тэмдэглэж эмхэтгэсэн “Сэрсэн түүх буюу эртний домгууд” номноос