Home » Амь насаа алт шиг хайрла, aмраг ханиа ус шиг хайрла, алаг үрээ уул шиг хайрла, аав ээжээ тэнгэр шиг хайрла.

Амь насаа алт шиг хайрла, aмраг ханиа ус шиг хайрла, алаг үрээ уул шиг хайрла, аав ээжээ тэнгэр шиг хайрла.

by Aurora

Хүнд үгүй гэж хэлж сур. Тэгвэл та олон юмнаас аврагдана. Сайхан сэтгэлийг өөдгүй хүн олон юманд ашиглана. Үгүйсгэж, буруутгах тусмаа хаагддаг. Тиймээс хэн нэгнийг үгүйсгэхээсээ илүү хүлээн зөвшөөрөхийг эрхэмлэ. Тэр хүн сайн сайхан биш ч байсан хамаагүй үгүйсгэж, доромжлох нь сайн зүйл биш.

 

 

Эрүүл байя гэвэл эрт бос, бага эд, их хөдөл, бага уурла, их инээ. Хүмүн насанд хүрэхээрээ чимээгүй байх нь санаагаа батлахаас илүү чухал болохыг ухаардаг. Хүн өөрөө сайн санаж, гэгээлэг байвал муу зүг, цаг гэж үгүй. Ямар ч хүний зан чанарыг өөрөөсөө дорой нэгэнтэй хэрхэн харьцаж буйгаас нь харж болно.

Хайрлавал эргэн тойрон хайр ургана. Үзэн ядах юм бол эргэн тойрон үзэн ядалт шивээлнэ. Бодол бүхэн биеждэг жамтай. Долоох дөхөж явсан нэгэн гэнэт чамайг амаа олохгүй муулж байвал баярла. Учир нь гялайх ч хүн чанаргүй “хог” чамаас холдож буйд.

Мэдлэггүй хүн бусдыг буруутгадаг. Мэдлэгтэй хүн гарцыг хайдаг. Амь насаа алт шиг хайрла, aмраг ханиа ус шиг хайрла, алаг үрээ уул шиг хайрла, аав ээжээ тэнгэр шиг хайрла. Гол өөдөө урсдаггүй шиг нас тань буцаж явах биш дээ. Гараас тань хөтлөх үрс тань  зөв амьдарвал болно доо.

 

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!