Home » Үйлийн үр

Үйлийн үр

by Aurora

Шаргал өвс халиурах толгодын энгэрээр Шарга янзагатай олон зээр бэлчмүй Шарга янзагатай олон зээрийн дээгүүр Шар нүдтэй нэвсгэр элээ эргэлдмүй
Ойролцоохон нэгэн зээрийн сүг үзэгдэнэ Ойролцоохон нэгэн цатгалан чоно явна Цуутын цагаан талд оонууд цуглаж Цусан эврээ өвдтөл мөргөлдөх сонсогдоно.

 

 

Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л Орчлонд юу ч болоогүй ээ, юу ч болоогүй Шаргал өвс халиурах талын уудмаар Цавьдар морьтой нэгэн хүн шогшуулна Цавьдар морьтой гандмал хүний мөрөнд Шар модон ака доёогноно Цавьдар морины хондлойд нэг юм тэгнэжээ

Цатгалан өнөөх саарал чоно ажгуу Цуутын цагаан талд өлөгчингүүд цуглаад Цусан өшөө нэхэн улих сонсогдоно Орой дээгүүр сэмжин цагаан үүл хөвсөөр л Орчлонд юу ч болоогүй… юу ч болоогүй ээ Оройн шингэх нарны доогуур нэгэн хүн

 

Олон гөрөөс хөөж бургас руу орно Оройн нарны улаан туяатай чөлөөг өгсөөд Олон гөрөөснүүд хүнгүй гарч ирлээ Ойролцоох модон дээр нэгэн хэрээ сууна Одоо энэ гурван зуу дахь нь гэж тоолно Цулбуураа чирсэн цавьдар морь Цуутын цагаан талд үүрсэх сонсогдоно Огторгуйд сэмжин цагаан үүл нүүсээр л Орчлонд юу ч болоогүй ээ… юу ч болоогүй.

 

Эх сурвалж: Яруу найрагч Данзангийн Нямсүрэн – Үйлийн үр шүлэг

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!