Home » Д. Нацагдорж: Ус хэдий тунгалаг боловч Хөлдөхөөрөө мөс болдог Ухаан хэдий сэргэлэн боловч Уурлахаараа мунхаг болдог

Д. Нацагдорж: Ус хэдий тунгалаг боловч Хөлдөхөөрөө мөс болдог Ухаан хэдий сэргэлэн боловч Уурлахаараа мунхаг болдог

by Aurora

Сурцгаая та минь ээ Эрдэм номыг сурах дүү нар минь Эрх биш нэгийг оролдоод үзЭхэлсэн тэр зүйлээ Эцсийг нь хүртэл оролдоод үз

Энэнд ч бэрхшээл тохиолдоно

 

 

Энэ бүгдийг давж байж Эрдмийг сурч эхэлдэг юм Ээдээ хичээж үзээрэй, та минь Энэ үгийг та нарт хэлэх Эцэг эх чинь би биш Эгч ах чинь ч биш Эгэл нэгэн хүн хүсэж байна Оролдоод ч огт ойлгохгүй Уншаад ч учрыг нь олохгүй Урагшгүй явдал их тохиолдоно

Уурлаж, орхиж болохгүй шүү Ус хэдий тунгалаг боловч Хөлдөхөөрөө мөс болдог Ухаан хэдий сэргэлэн боловч Уурлахаараа мунхаг болдог Уурлаж уцаарлах хэрэггүй Уйгагүй оролдож сураад Улс орондоо тустай юм хийж Удамт монголоо хөгжүүлье, та минь

 

 

Эх сурвалж: Зохиолч, Яруу найрагч Д.Нацагдорж  “Сурцгаая та минь ээ “

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!