Home Амьдралын хэв маяг Хамгийн том баялаг бол Эрүүл мэнд, Хамгийн тэнэг зан бол Биеэ тоох,  Хамгийн аюултай хүн бол Худалч, Хамгийн сайн өдөр бол Өнөөдөр, Хамгийн сайхан хот бол Таны ажиллаж, амьдарч буй газар

Хамгийн том баялаг бол Эрүүл мэнд, Хамгийн тэнэг зан бол Биеэ тоох,  Хамгийн аюултай хүн бол Худалч, Хамгийн сайн өдөр бол Өнөөдөр, Хамгийн сайхан хот бол Таны ажиллаж, амьдарч буй газар

by Aurora

Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Пол Брены хэлсэн үгнээс хүргэж байна. Тэрээр хүн ухаантай хүний баримталдаг зарчмыг ийн тодорхойлжээ.  Хамгийн том нүгэл бол Айдас,  Хамгийн сайн өдөр бол Өнөөдөр Хамгийн сайхан хот бол Таны ажиллаж, амьдарч буй газар

 

 

Хамгийн сайн амралт бол Ажил,  Хамгийн том алдаа бол  Итгэл алдах,  Хамгийн айхтар сул тал бол Үзэн ядалт,  Амар тайвныг алдуулалч хамгийн хэцүү хүн бол Чалчигч,  Хамгийн тэнэг зан бол Биеэ тоох,  Хамгийн аюултай хүн бол Худалч,  Хамгийн их хэрэгцээ бол Хоорондын харьцаа юм.

Хамгийн том баялаг бол Эрүүл мэнд,   Бусдад өгч бусдаас авч чадах хамгийн том өглөг бол Хайр сэтгэл, Хамгийн сайн, хамгийн дотно нөхөр бол Сайн ном,  Чиний дайснууд бол Атаархал, шунал, бусдын сул талыг тагнах, өөрийгөө өрөвдөх явдал.

Хамгийн үзэн ядах зүйл бол  Харгислал, хэрцгийлэл.  Хамгийн зэвүүн зан чанар бол Ихэмсэг яравгар зан,  Чамд саад болох хамгийн том сул тал бол Мэдлэггүй сул дорой байх, Хамгийн ухаантай хүн бол Хийх ёстой зүйлээ ямагт хийдэг хүн. Энэ дүрмийг баримталсан хүн ухаантай болж чадна.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!