Амьдрал… Энэ хорвоо чинийх биш Энэ хорвоо минийх биш Энд зүгээр л чи… Хэсэгхэн зуур инээх ёстой
Хэсэгхэн зуур уйлах ёстой Хэн нэгнээр аргадуулах ёстой Хэн нэгнээр алгадуулах ёстой Нулимсыг чинь арчсан гарын
Зөөлнийг мэдрэх ёстой
Нулимсыг чинь асгаруулсан гарын Хатууг мэдрэх ёстой Энэ тэнгэр чинийх биш Энэ газар минийх биш Энд зүгээр л чи… Түрхэн зуур ухаарах ёстой Түрхэн зуур гэгээрэх ёстой Хэн нэгний мөрийг налах ёстой Хэн нэгний мөрийг харах ёстой
Өөрийгөө чамд өгсөн хүний Үнэнчийг мэдэх ёстой Өөрийгөө чамаас авсан хүний Хуурамчийг мэдэх ёстой Энэ газар чинийх биш Энэ газар минийх биш Энд зүгээр л чи… Хоромхон зуур амьдрах ёстой Хоромхон зуур амьсгалах ёстой Хэн нэгний хүзүүгээр тэврэх ёстой
Хэн нэгний үзээгүйг үзэх ёстой Халуун цайг хоёулаа уух ёстой Хатуу дарсыг ганцаардан уух ёстой Энэ шүлэг чинийх биш Энэ шүлэг минийх биш Энд зүгээр л… Богинохон зуур бичих ёстой Богинохон зуур унших ёстой Эндээс бичсэнээ бодоод буцах ёстой
Эх сурвалж: Яруу найрагч О.Цэнд-Аюуш