Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсонг хүргэж байна.
Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:
- Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
- Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
- Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
- Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
- Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
- Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.