Монголчуудын ёс заншилд гэрийн хүмүүжил асар их ач холбогдолтой байв. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх ухаан мөн. Гэрийн ёсыг эх хүн голдуу хариуцаж, эцэг нь хянаж бататгадаг уламжлалтай.
Гэрийн хүмүүжлийн гол зүйлд: багаас нь ажилд сургах, байгаль орчиноо ажиглах, бэрхшээл зовлонг давж сургах. Үнэнч шударга байх, аав ээж, лам багш, ахмад хүмүүсийг хүндэтгэх ёс заншилд сургах, дүү нараа асрах гэсэн хэдэн чиглэл үе удам дамжисаар иржээ.
Эх хүний есөн эрдэм:
- Өнгөнд цэвэр
- Үйлэнд уран
- Үрд энэрэлтэй
- Үргэлж цэмцгэр
- Ханьдаа түшигтэй
- Хадамдаа элэгтэй
- Найранд дуутай
- Настанд ерөөлтэй
- Нартад буянтай
Эхнэр хүний цээрлэх таван гэм:
- Эр бусдыг сэтгэх
- Атаа жөтөө өвөрлөх
- Муу санаа агуулах
- Харамч байх
- Зохилдохгүй үйл үйлдэх
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.