Home Амьдралын хэв маяг Эрхэм сайн охин, асар муу охины шинж

Эрхэм сайн охин, асар муу охины шинж

by Aurora

Монголчуудын ёс заншилд гэрийн хүмүүжил асар их ач холбогдолтой байв. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх ухаан мөн. Гэрийн ёсыг эх хүн голдуу хариуцаж, эцэг нь хянаж бататгадаг уламжлалтай.

 

Гэрийн хүмүүжлийн гол зүйлд: багаас нь ажилд сургах, байгаль орчиноо ажиглах, бэрхшээл зовлонг давж сургах. Үнэнч шударга байх, аав ээж, лам багш, ахмад хүмүүсийг хүндэтгэх ёс заншилд сургах, дүү нараа асрах гэсэн хэдэн чиглэл үе удам дамжисаар иржээ.

Эрхэм сайн охины шинж. Сайхан гоо зүстэй бөгөөд санаа сэтгэл номхон дөлгөөн, саруул ухаантай охин сайн. Эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран бол эрхэм сайн охин мөн. Алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад ахас ихэсийг зэргээр хүндлэгч уур хилэнгүй охин сайн.

 

 

Асар муу охины шинж: Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт асар их ууртай охин муу. Ачит эцэг эхээ сургахад уурлан ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгаад маш баясан айл хэсэгч охин муу. Үйл хийх дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх охин муу. Айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа самуун явдалтай аальгүй охин муу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!