Home » Монгол хүний хүүхдээ хүмүүжүүлэх ёсон

Монгол хүний хүүхдээ хүмүүжүүлэх ёсон

by Aurora

Монголчуудын ёс заншилд гэрийн хүмүүжил асар их ач холбогдолтой байв. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх ухаан мөн. Гэрийн ёсыг эх хүн голдуу хариуцаж, эцэг нь хянаж бататгадаг уламжлалтай.

 

 

Гэрийн хүмүүжлийн гол зүйлд: багаас нь ажилд сургах, байгаль орчиноо ажиглах, бэрхшээл зовлонг давж сургах. Үнэнч шударга байх, аав ээж, лам багш, ахмад хүмүүсийг хүндэтгэх ёс заншилд сургах, дүү нараа асрах гэсэн хэдэн чиглэл үе удам дамжисаар иржээ.

Хүүхдээ хүмүүжүүлэх зарчим: Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно. Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөргүй болно. Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно.

Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ. Нойронд автуулахаас болгоомжилж эрт босхыг хичээдэг болго. Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга. Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга. Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга.

 

 

Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ. Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга. Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга. Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга. Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!