Home » Бид орчлонд төрлөөс төрөл дамжин эргэлдэж байдаг

Бид орчлонд төрлөөс төрөл дамжин эргэлдэж байдаг

by Aurora

Жадо ринбүүчи багшийн айлдвараас: “Нэрлэнжийн пунбу” буюу “чухал авалын цогцос” гэж ярьдаг. Бид урьд нь нисваанисын эрхээр үйл хураагаад, тэгээд үйл болон нисваанис хоёрын эрхээр энэ биеийг авчихжээ. Үйл, нисваанис хоёрын эрхээр энэ биеийг авсан учраас чухал авлын цогцос гэдэг.

 

 

Тэгээд энэ бие дээрээ ахиад шинээр нисваанис төрөөд, түүний эрхээр дахиад үйл хураагаад, тэр үйл нисваанисынхаа эрхээр дараа төрөлдөө ахин нэг цогцос авах гэх мэтээр нэг төрлөөс нөгөө төрөл дамжидаг. Үүнийг орчлон гэж нэрлэж байгаа юм.

Орчлонг худгийн ховоо мэт гэж ярьдаг. Худгийн ховоо бол усруу яваад ус хутгаж аваад дээшээгээ гарч ирээд, буцаад ус хутгахаар доошоо яваад гэх мэтээр нэг дээшээ, нэг доошоо эргэлдээд байдаг. Яг түүн шиг худгийн ховоо мэт орчлонд бид төрлөөс төрөл дамжин эргэж байгаа юм. Энэ нь юуны хүчээр юм бэ гэхээр үйл, нисваанисын эрхээр юм.

 

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!