Мунхаг бол уур, шунал, атаа жөтөө, омог тэргүүтэй бүх буруу үйлдлийн эх үндэс юм.
Мунхаглал нь хүний сэтгэлд олон төрөл дамжиж ирсэн болохоор баттай байдаг бөгөөд бие, хэл, сэтгэлээр дамжиж илэрдэг.

Эхлээд сэтгэл, оюун санаанд бодогдоод, бие хэлээр үйлдэгдэж, тэгээд бусдад хорлолтой зүйл хийнэ. Ч.Дандаа гуайн “Эрдэнийн толь”-д “Мунхаг хэмээгч нь сэрж үл мэдэх эргүү” гэжээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: “Амгалан аж төрөхүй” номоос