Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Биеэ засахуйн эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Арга билгийг эс мэдвээс Алаг ямааны ишгийг Амарчилан барих бэрх Арга билгийг мэдвээс Аливаад мэргэн болиу
2.Бидэн лүгээ дотносон Башир үгүй дагаж Буй эрдмээс сурья гэх Бус хүмүнийг бүү хажигла 3.Эл наснаа Эрдэм эс сурваас Хэрэглэхүй дор Харуусан гэмшмүй 4.Залуу аху наснаа Эрдэм эс сурваас Өтөл аху наснаа Эгээрэн гэмшмүй 5.Уулын төдий Алт хурааж Сахин зовсноос Аму төдүй Эрдэм сурч Хэрэглэбэл дээр буй за
6.Сурч дадахаас Хойргошоохыг цээрлэ Сул суухыг Жаргал болгохыг цээрлэ 7.Мэргэн өтгөсийн Цээжний гүнээс Ухаан саруусгах Сургаал ундармуй 8.Мунхаг тэнэгсийн Уйтан цээжнээс Муулах,зандрах Үгэс үерлэмүй 9.Ил буйг харвахуй дор Нум сум эрхэм буй за Сэтгэлд буйг хэрэглэхүй дор Сэцэн билигт эрхэм буй за 9.Өглөө үдэш ялгаа үгүй Өөдлөх үйлд шамдагтун Өдөр шөнө гэлтгүй Өстөн халдахаас сэргийлэгтүн
10.Итгэлтэн олон буй за,гэвч Өөрийн бие мэт итгэлт үгүй Дотносох олон буй за,гэвч Өөрийн сэтгэлээс дотно үгүй 11.Хайрлах олон буй за,гэвч Өөрийн аминаас хайран үгүй Ариун явбал алзахгүй аж Сэрж явбал насад өлзий аж 12.Хатуужвал ашид зовлон үгүй Сэрэмжилбэл ашид аюул үгүй Ханьсвал ёстөр сахигтун Саднасавал эв эе хичээгтүн
13.Мөнх тэнгэр соёрхсон Хөх монголд заяасан Монгол бичиг эрдэнийг Төр түмэнд түгээтүгэй 14.Үсэг бичиг хэмээх эрдэнэ Үүрдийн амьтай буюу Өгүүлсэн үгийг шингээж Үүрдийн өв болгомуй 15.Алсыг мохол үгүй туулж Ашиг олзоо арвижуулан бядагч Арилжаачийн авьяас эрдэм Авлах намнахаас үл дутмуй
16.Олны хэргийг уйгагүй бүтээж Олз олох эрдэмд сурцгаагтун Олсноо өсгөж аж төрөх Овсгоо авьяасаа хурц болгогтун 17.Айлсан эелдэж Арилжаалан зорчиж Алтан аргамж Бөхлөх ахул Алалдах шалтаг Өшлөх аюул Ашид арилан Амаржих буй за
Төрийн хэрэгт бие хайргүй зүтгэх талаар ийн айлджээ. Алд биеэ амс хэмээвээс Ахуй төр минь алдруузай Бүтэн биеэ амс хэмээвээс Бүрэн улс минь сандруузай Алд бие алзааваас алзаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүрэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь буу сандартугай гэжээ.
Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Биеэ засахуйн эрдэм/