Home » Нэр алдар хэмээх Аху Төр адил эрхэм Нэр, Төр хоёроо Аминаас илүү дээдэл Нэр хугарснаас Яс хугартугай Алдар гутсанаас Амь тасартугай

Нэр алдар хэмээх Аху Төр адил эрхэм Нэр, Төр хоёроо Аминаас илүү дээдэл Нэр хугарснаас Яс хугартугай Алдар гутсанаас Амь тасартугай

by Aurora

 

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.

Нэр төрөө хичээхүйн эрдэм билиг сургаальд буй Чингис хаан айлдаруун: 1.Нартад төрөөд Нэр төр эс олбол Хэвлээс унаад Хүмүнжин эс өсвөл Хүмүн төрөл олсны Хэрэг тус юун буй

 

 

2 .Нэр алдар хэмээх Аху төр адил эрхэм Нэр,төр хоёроо Аминаас илүү дээдэл 3.Эцгээс үлдээх Өвийн дээд Эрхэм сайн Нэр төр буй за 4.Нэр хугарснаас Яс хугартугай Алдар гутсанаас Амь тасартугай 5 .Алалдан дайтахуй дор Алдар нэрээ бүү гутаа Арцалдан байлдахуй дор Авхаалж овсгоо бүү осолд

6.Үйлдэн бүтээсэн эд Эдлэн элтлээ хайран ч Үлдээх өвийн дээд Нэр төрөө илүү хайрла 7.Үхсэний хойно үлдэх Нэр төрөө эрхэмлэ Үрэгдсэний ард хоцрох Үрс хойчисоо хүмүн болго 8.Үхэхээ хүлээн Насаа элээснээс Амьд цагтаа Сайныг бүтээвэл Үрэгдсэний хойно Сайнаар дурсаж Олны сэтгэлд Сэрүүн үлдмүй 9.Үхэл үгүй мөнхрөхс Шидийг эс олсон тулс Үгүй болхоос өмнөс Үйлийн сайныг бүтээ

 

Эх сурвалж: Их эзэн Чингис хааны сургааль /Нэр төрөө хичээхүйн эрдэм /

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!