Home » Залбирал, мөргөл, маани мэгзэм унших, зул өргөх зэрэг шашны зан үйлүүд хүний эрүүл мэнд, наслалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

Залбирал, мөргөл, маани мэгзэм унших, зул өргөх зэрэг шашны зан үйлүүд хүний эрүүл мэнд, наслалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

by Aurora

Маш их нөлөөтэй. Хэрэв учир шалтгаанаар нь тайлбарлах юм бол маш их зүйлийг ярих шаардлагатай болно. Гэхдээ номтой хүмүүс юу гэдэг вэ гэхээр, ойлгохгүй ч гэсэн баталгаа, нотолгоотойгоор, эргэлзээ байхгүйгээр хүнд тусалдаг зүйл бол тарни гэдэг.

 

 

Номтой хүмүүс бол хүүхдүүддээ автоматаар цээжлүүлээд уншуулчихдаг. Тэгэхээр янз бүрийн муу муухай зүйлийн үүдийг хааж, сайн сайхны үүд хаалгыг нээж байдаг. Тарнийн ач тус үүнээс ч их. Тэр бол баталгааатай. Гэхдээ мэдээж, тарнийн тооны хүч гэж маш чухал зүйл бий.

3, 7, 21 удаа тарни уншчихаад л “Энэ надад нөлөөлөхгүй байна” гэж болохгүй. Яагаад гэхээр, тарни өөрийн гэсэн нөлөөллийн хүчний хөрөнгө, тоотой байдаг. Тараг бүрэхэд хөрөнгө байж байж бүрдэгтэй адилхан тийм хөрөнгийг бий болгодог.

Жишээлбэл, Манла бурхны тарнийг 800 мянган удаа уншиж байж тухайн хүнд хөрөнгө бий болно гэж байгаа юм. Өдөрт энэ тарнийг нэг эрхиэр буюу 108 удаа уншихад 800 мянга хүргэхийн тулд бараг 17 жил болно гэсэн үг. Харин өдөрт 108 тоотой эрхиэрээ 3, 5, 7 удаа уншаад байвал илүү түргэн хугацаанд тарнийн хүч бий болно.

 

 

Тарнийн тооны хүчнээс гадна адис тидийн хүч, бясалгалын хүч гэж бий. Хүний нас богинохон л гээд байдаг. Тэгтэл зөв ашиглах юм бол бидэнд тарнийн бүтээл гээд олон сайн сайхан зүйлийг хийх цаг бас ч гэж хангалттай байгаад байдаг.

Хэрэв хүн амьдралынхаа ихэнх цаг хугацааг буруу, дэмий байдлаар үрж, хамаг насаа барчихаад үхэхээ болохоор хашгичиж, уйлж орилоон чарлаан болдог. Буддизмын сургаалд хүнийг үхэл болон мөнх бусын талаар байнга бодож, түүнийг хүлээн зөвшөөрч, үхэлд бэлтгэлтэй байх талаар зааж сургадаг.

Тиймээс үхэлтэй нүүр тулах үедээ тайван, уужуу, амьдралдаа харамсах зүйлгүйгээр, үхлийг сайхан тайвнаар хүлээж авах ёс зүйд хүртэл хүн суралцах л хэрэгтэй. Мөн амьдран байх хугацаандаа амьсгалын тоо, агшин бүрийн үнэ цэнийг мэдэрч, зөв зүйтэй өнгөрөөхөд хичээх нь чухал юм.

 

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд

 

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!