Home » Өндөр өсгийтэй гутал байнга өмссөнөөр өлмийд ирэх даралт ихсэж, эрхий хуруу хэлбэрээ алдан мурийдаг байна

Өндөр өсгийтэй гутал байнга өмссөнөөр өлмийд ирэх даралт ихсэж, эрхий хуруу хэлбэрээ алдан мурийдаг байна

by Aurora

Өндөр өсгийт нь эмэгтэйчүүдийн хувьд цог золбоотой, өөртөө итгэлтэй, зөв тэгш алхаа гишгээтэй байхад нь тусалдаг чухал зүйл билээ.

Гэхдээ удаан хугацаанд тасралтгүй өмсөх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг олон хүн мэдэх биз.

 

 

Юуны түрүүнд эрээн булчин байнга агшиж чангарч явснаас болж ахиллесийн шөрмөс хатуурч, уян хатан чанараа алдах, богиносох зэрэг байдал илэрдэг. Цаашлаад шагайн үеийн шөрмөс, холбоосууд гэмтэж, заримдаа мэс заслын аргаар л засаж болох гэмтэл учирч ч болдог.

Мөн өлмий хэсэгт ирэх дарах хүч ихэссэнээр хөлийн хуруунууд хэлбэрээ алдаж, үзэмж тааруу болдог ба ихэвчлэн том хурууны үеэр деформаци үүсэж хөлийн тавхайн гоо үзэмжид маш сөрөг нөлөө үзүүлдэг. Мэдээж тулгуур эрхтний асуудал нэгэнт үүссэн үед багана нурууны гажилт суулт зэрэгт бас л шууд нөлөөлдөг.

Бүсэлхий нурууны орчим өвдөх, чангарах, бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой. Цусны даралт ихсэх хүртэл заримдаа хэт өндөр өсгийтэй гутал удаан өмссөнөөс үүдэх тохиолдолд байдаг аж. Гэхдээ дандаа ийм муу нөлөөтэй ч бас биш юм байна.

 

Тодорхой өндөртэй (өөрт таарсан) өсгийтэй гутал нь зарим эмгэг гажигийг засах, зарим тохиолдолд нурууны зөв байрлалд явж хэвшихэд тус болдог байна. Энэ нь мэдээж мэргэжлийн хүний зөвлөгөөн дээр үндэслэсэн сонголтоор хүрч болох ашиг тус юм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

 

 

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!