Нарны гэрэл шиг гэрэл гэгээ, илч, энерги цацраадаг хүмүүстэй ойр байгаарай. Чи яг л тэдэн шиг гэрэл цацраадаг байх болно. Хүнийг найзаар нь дүгнэ гэж энэ. Хорвоогийн таталцалын хууль бидэнд хүссэн хүсээгүй үйлчлэнэ.
Амьдрал бол ерөөсөө тэнцвэр юм. Та дандаа бүхнийг хийсэн байх албагүй. Заримдаа бүх зүйлээ зогсоогоод, юу ч хийхгүй байх нь зүгээрээр барахгүй, тэгэх хэрэгтэй. Амьдрал амаргүй, Та зүгээр л илүү хүчтэй, ухаантай бай. Далд ертөнц болон далд биеийнхээ учрыг л ол.
Хэнтэй ч муудалцсан бай, зүрхнийхээ угт эвлэрэх орон зай үлдээж бай. Сэтгэл амар амгалан байхад хүссэн бүхнээ өөртөө соронзон мэт татна. Энэ нь Тэнгэртэй хийморьтой байхыг л хэлж байгаа юм. Хорвоо ертөнцийн таталцлын хууль хүссэн хүсээгүй бидэнд үйлчилнэ. Сайныг татах уу, мууг татах уу? гэдэг нь таны л мэдэх хэрэг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Галт Удгүн, Тэнгэр Монгол Газар Tsetsegjargal Dorj