Бага бүү хий. Их ч бүү хий. Өдөр бүр хий. Таны нэг өдөр 1000 жижиг шийдвэрүүдээс бүтдэг. Өөрөөсөө илүү зовлонтой хүмүүсийг 1 минут л бод. Тэр үед чиний зовлон жаргал шиг санагдана. Бадарч дээшлэхийн үндэс нь. Сэрэх, санах, тэмүүлэх гурав. Баларч доройтохын тэмдэг нь унтах, мартах, тэрслэх гурав.
Хүмүүсийн царайг бус зүрх сэтгэлийг нь харж эхлэх үеэс амьдрал тод болдог. Ухаарч ойлгохгүй л бол мах цусан биеэрээ зовж зүдэрч ойлгох зам л үлддэг. Өөрөө сонголтоо хий. Түр зуурын сэтгэл хөдлөлтэй үедээ байнгын шийдвэр бүү гарга.
Бусдаас өөр зам сонгох доо хэзээ ч бүү ай. Таны бүх асуудлыг шийдэх хүнийг бүү хай. Харин энэ бүхэнтэй ганцаараа нүүр тулахыг тань зөвшөөрөхгүй нэгнийг л хай. Сайн хүн байхад та хүмүүсийг алддаггүй, харин тэд таныг алддаг. Хэрэв та нэг удаа буугаад өгчих юм бол энэ зуршил болчихно.
Хэзээ ч бүү бууж өг. Таны оюун ухаан яг том эрчим хүчний станц. Энэ рүү хийж буй бүх шатах (уур хилэн, гомдол цөхрөл, үзэн ядалт, сөрөг хандлага, хов жив) эцсийн бүтээгдхүүн. Таны амьдралыг босгоход ашиглагдана. Ямар бүтээгдэхүүнээр Амьдрал хэмээх орд харшаа босгохыг Та л мэднэ.
Бор амьдралтай, бор ходоодондоо захирагддаг хүн бол ахуйгаараа толгой хийнэ. Эзэн эрхт хүн бол тархиараа толгой хийнэ. Яг ямар амьдралыг хүсч буйгаа шийд. Тэгээд тийм биш бүх зүйлд үгүй гэж хэлээрэй. Авсан хүний алга дүүрч, Өгсөн хүний зүрх дүүрдэг. Тэнэг хүнд битгий зөвлөгөө өг. Эргээд таныг буруутгадаг юм. Ухаантай хүнд зөвлөгөө өг. Улам мэргэн болдог юм шүү.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Галт Удгүн, Тэнгэр Монгол Газар Tsetsegjargal Dorj