Амьдрал богинохон. Таныг инээлгэдэг, хүндэлж, үнэлж хайрладаг, ойлгодог хүмүүстэйгээ аль болох хамтдаа байгаарай. Хэдэн ч удаа унаж болно. Үргэлж БОС. Хэзээ ч битгий бууж өг. Амьдралын буцаах боломжгүй 3 зүйлс: алдсан агшин, хэлсэн үг, үрсэн цаг хугацаа .
Тоохгүй тойрч буй зовлонг ухаандаа ургуулж, амаараа ярьж бүү дууд . Хоёр зүйл таныг тодорхойлно: Хэцүү үед танаас гарах тэвчээр. Хангалуун үед танаас гарах ухаан . Хүн шиг хүн байх хэцүү. Хүн байхын тулд ичих нүүртэй, асгарах нулимстай, бусдын нулимсыг гамнах сэтгэл зүрхтэй байх учиртай .
Бүстэй хүн аагтай ч түймэр мэт бүү гоц. Бүсгүй хүн ааштай ч салхи мэт бүү хуйсгана. Амжилт руу таныг хөтлөх гол түлхүүр бол таны өөртөө итгэх итгэл . Ухаарч ойлгохгүй бол зовж ойлгох зам л үлддэг хорвоо юм шүү дээ. Ухаарал танд түргэн ирэх болтугай…
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Галт Удгүн, Тэнгэр Монгол Газар Tsetsegjargal Dorj