Нүүр нь хүний дотоод эрхтэний үйл ажиллагааг илэрхийлж байдаг.
Духны үрчлээ – Толгой нь ихээр өвддөг хүмүүсийн духанд үрчлээ их суудаг. Үрчлээний гүнээр өвчлөлийн хэмжээг тодорхойлно.

Тасалдсан үрчлээ нь мэдрэлийн системийн өвчлөл буюу депрессийг илтгэнэ. Босоо үрчлээ нь гэдэс ходоодны асуудалтайг илэрхийлнэ. Энэ үрчлээ нь зүүн тийш хазайсан байвал – дэлүү, баруун тийш бол элэг эсвэл цөсний хүүдийн өвчлөлийн дохио болно.
Нүд орчмын үрчлээ Нүдний доор уут үүссэн бол – бөөрний асуудалтай. Харин нүдний эргэн тойрон жижиг үрчлээснүүд гарсан бол амин дэмийн дутагдал эсвэл нойргүйдлийн шалтгаантай. Нойрны асуудлыг шийдэж чадвал үрчлээ арилна. Нүд хонхойж үрчлээ суувал давсагны өвчлөлийг илэрхийлнэ.
Ам орчмын үрчлээ – Хамрын үзүүрээс дээд уруул хүртэл үрчлээтэй бол гэдэс, ходоодны өвчлөлөөр шаналж байна гэж үзнэ. Амны хоёр үзүүрээс доош чиглэсэн үрчлээ бол нойр булчирхайн асуудлыг илэрхийлнэ. Дээд уруул дээр торлож үрчлээ суусан бол шээсний замын өвчлөл. Хэрвээ их гүн үрчлээ бол дэлүүний өвчлөлтэй.
Хацарны үрчлээ – Цусан хангамжийн асуудлыг илтгэдэг. Шанаан дээр үрчлээ гараад байвал уушгиа шалгуулах цаг болсныг анхааруулна. Эмч нарын үзэж байгаагаар үрчлээ гарангуут тухайн эрхтний өвчнийг анагааж чадвал үрчлээг арилгаж болно гэжээ. Үрчлээ ор мөргүй арилахгүй ч гэхдээ оролдоод үзэхэд илүүдэхгүй болов уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.