Юм бүхэн хэмжээ савтай. Сэтгэлээсээ хийсэн үйлс бүхэн буян. Эр хүн буянаа хэрхэн нэмэх вэ? Хүссэн нэг юм чинь дутаад гацаад байгаа бол буянаа нэмэх арга бий: Адуу хурааж усал, хүн амьтныг уух устай нь залгуулвал сайн ханьтай болох, хүүтэй, охинтой болох, ажил үйлс чинь амжилттай бүтэх шалтгаан болно.
Уух зүйлээ хар ус хэмээн харааж битгий хэлээрэй, хүртэх буян чинь дутна. Уух зүйлийг , шар тос идээний охь дээжийг нас буян бүрдсэн настай хүмүүс багаар хүртэх эрхтэй. Залуу хүмүүс эрт ууваас нас хорогдоно, хүүхэд залуучууд өрөм шар тос идэх ёсгүй ухаанд муу гэж үздэг байжээ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Undarmaa Delger