Home » Хүн битгий муу хэлээрэй. Өөрөө би сайн хүнсэн билүү гэж өөрлүүгээ өнгийж байгаарай

Хүн битгий муу хэлээрэй. Өөрөө би сайн хүнсэн билүү гэж өөрлүүгээ өнгийж байгаарай

by Aurora

Хүн битгий муу хэлээрэй. Өөрөө би сайн хүнсэн билүү гэж өөрлүүгээ өнгийж байгаарай.

Надад хүн битгий муулаарай. Найз минь анд минь танил минь. Надад битгий л хүн муулаарай.
Өөрийн биеэ таних гэж яваа надад.

 

Өрөөл бусдыг муулж суух сэтгэл алга аа Хэнээс салсан хэнтэй суусан хэдэн эцгийн хичнээн хүүхэдтэй Хөөрхөн үү муухай юу хэрхэн баяжсан гээд Хүний амьдрал надад хумхын тоосны чинээ ч сонин биш байна. Хүүхдээ хүн шиг өсгөх гэж хичээж явах нь Хүний үрийг муулж хэвтэхээс л хавь илүү дээр байна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Жавхланбаатар

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!