Home » Адууны хомоолын засал: Өвдөгний үений архаг үрэвслээс сэргийлэх онцгой жор

Адууны хомоолын засал: Өвдөгний үений архаг үрэвслээс сэргийлэх онцгой жор

by Aurora

Адууны хомоолын засал. Хомоол бол хөх тэнгэрийн бэр. Өвдөгний үений архаг үрэвслээс сэргийлэх аргаас та бүхэндээ хуваалцах гэсэн юм. Даарч хөрөх, жиндэх, чийгний нөлөө нь өвдөгний архаг үрэвслийг буй болгоход нэгэн гол шалтгаан болдог.

 

 

 

Орой унтахаасаа өмнө адууны хөх хомоол 1 кг-ыг нирмэл архинд хийж халаагаад өвчтэй газраа сайн тавьж гадуур нь гялгар уут тавьж боогоод хонуулаад өглөө нь авдаг. 7 хоногт 2-3 удаа хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсэний дараа энэ жорыг хэрэглэ.

Тэнгэрийн бэр хэмээсний учир: Амьдчилахуй, хүншүүлэхүй, тэр ч байтугай тэнгэрчлэхүйн нэгэн хайхамшигтай жишээ нь энд байж байна. “Тэнгэрийн бэр” гэж чухам хэнийг, юуг хэлж байгаа бол гээд та бүхэн дотор дотроо нэг төсөөлөөд үзээрэй.

Ямар ариухан гоо дагиныг хэлээ бол доо гэж эхлээд бодогдоно доо. Гэтэл энэ нь хэний ч санаанд ормооргүй, олон жил хээр хэвтсэн адууны хөх хомоолыг л хэлдэг гээд бодоод үз. Гэтэл адууны хомоол ийнхүү нар салхинд агирч олон жил болсон учраас хур бороонд норж, чийг авдаггүй.

 

 

Тийм учраас алс холын аян замд зүдэрч яваа аянчин жуулчин, эрэл сурлын хүн хуурай түлээ түлшгүй, гал алдахуйд тулбал, яг ийм сайхан хөх хомоол түүгээд галтай залгаж болдог бөгөөд түүнийгээ “тэнгэр бэрээ норгохгүй” хэмээсэн хүмүүний амьдралын ёс зүйн нэгэн кодыг уран хошиноор сэтгэмжилсэн дээрээс “тэнгэрийн бэр” гэсэн нэр цолыг олжээ.

Хүйтэн нойтон усан бороо, цасан шамарганд шавшуулан, халуун хоол ундгүй, зутарч зүдэрч яваа хүнд гал залгуулдаг хөх хомоол бол хөх тэнгэрийн бэр гал хөстэй, хоол ундтай залгуулж, “тэнгэрийн аврал” болж, аминд орж байгаа мэтээр төсөөлөгдөх нь их талын нүүдэлчин хүний ахуй сэтгэлгээнд бол чухам зүйн доторх хэрэг буй заа.

 

 

 

Эндээс л монгол хэлний энэ уран адилтгал маань дээд тэнгэрийн үүтгэлийг доод эх газартай холбосон домгийн нэгэн үүсгэр болоод явж байна. Энэ нь чухамдаа уран адилтгал (methaphor), “бичил домог” (mytheme) хоёрыг нэгэн зэрэг төлөөлөх болж байгаа юм.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: С.Дулам. Домог зүй, бөө мөргөлийн судалгаа. “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган”, I ботиос

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!