Home Амьдралын хэв маяг Удмын гал голомтын ёсыг хэрхэн үйлддэг вэ? Тухайн айлын гал хэр бадрах нь гэргий хүний ухаанаас их шалтгаалдаг гэдэг.

Удмын гал голомтын ёсыг хэрхэн үйлддэг вэ? Тухайн айлын гал хэр бадрах нь гэргий хүний ухаанаас их шалтгаалдаг гэдэг.

by Aurora

Удмын гал голомтын ёсыг хэрхэн үйлддэг вэ? Эр нь эцгийн голомтоос галаа ёслон авчирч, эм нь галаа манаж бадраадаг жамтай. Тухайн айлын гал хэр бадрах нь гэргий хүний ухаанаас их шалтгаалдаг гэдэг.

 

 

“Гэрийн амин сүнс буюу гэрийн Онгон нь гэрт үр хүүхэд тогтож, эд баялаг арвижиж, эхнэр нөхөр хоёр эвтэй байхын амин сахиус гэж үздэг. Залуу хосууд өрх тусгаарлаж, шинэ гэрээ бариад эрэгтэй талын хамгийн хүндтэй, хамгийн настай хүмүүнээр ерөөл айлдуулж, тоонон гэрийн зүүн тийш тавантай нугалсан чагтага хийдэг.

Удаах нь аавын голомтоос багахан үнсийг ёслол төгөлдөр авах бөгөөд энэ нь гал тасалж, гэрийн Онгоныг гэртээ залж буй учир юм. Аав нь голомтдоо гурвантаа мөргөөд ерөөл магтаал дуу хуур барина. Ингээд багахан үнс болон цогийг авч хөвгүүндээ хандан:

 

“За энэ цагаас хойш үр хөвүүн чи минь Өөрийн голомтыг бадрааж үр хойчоо өсгөж Өвгөдийн энэ голомтыг Сахин суух гэргий, үрээ оллоо. Тиймээс эвтэй байж, энхийг хүсэж Үртэй байж хайр энэрлийг бялхуулж Аз жаргалын дээдийг нь Аягатай цайгаа хуваан уухдаа Амсаж байгаарай  хэмээн машид хүндэтгэлтэйгээр тусгай бэлтгэсэн жижиг саванд хийж өгдөг …”

Эх сурвалж: Та Монгол Ээж

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!