Өвчнөө анагаахад, хоолоо амтлахад, алжаалаа тайлахад гээд юм юманд ашиглагддаг, байгаль дээр элбэг байдаг гайхамшигт ургамал юу гээч? Ганга. Дэлгүүрт, эмийн санд элбэг бас хямд худалдаалагддаг энэ эмийн ургамал, түүний тос ямар ямар ашигтайг мэдэж аваарай.
Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд ашиг шимийг нь дэлхий даяар эртнээс таньж, ашиглаж ирсэн юм. Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэж ирсэн.
Ганга өвс нь хеликобактер пилори хөнөөх, нүдний хараа, хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах, анхаарал төвлөрүүлэх, мөөгөнцрийг устгах, бие эрхтнийг ариутгах, халдваргүйжүүлэх, хорт хавдрыг эсэргүүцэх, өвдөлт ханиад намдаах тустай.
Ганга өвс нь тайвшруулах, нойрсуулах, цэвэршүүлэх, үрэвсэл дарах, туулгах, хөлөргөх, цэр ховхлох, шимэгч хорхой, хортон шавьж, нохой бөөс, хилэнц хорхойг устгах, шээс хөөх, шарх эдгэрүүлэх, ходоодны хүчиллэгийг ихэсгэх эмийн үндсэн үйлдэлтэй ургамал юм.
Хэрэглэх заавар: Ганга өвсийг бүгшүүлэн ханиах, астма, сүрьеэ, бронхит, уушигны зогсонгшил, эхийн эхэс үлдэх, цээжний эд эсийг анагаах, гэдэс дотор эвгүйцэх, хамрын шуухниа, шар тайлах, толгой өвдөх, арьсны үрэвсэл, биеийн юмыг зохицуулахад хэрэглэнэ.
Мөн ам, хоолойгоо зайлах, амны хөндий, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн өвчин зэрэгт хэрэглэнэ. Үндсэн арга: 1-2 хоолны халбагыг 400 мл усанд хийж 1-2 минут буцалгаад, 1-2 цаг хандалж шүүнэ. Өдөрт 70-100 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна. Нэг удаагийн сувилгаа: 14-21 мэдрэлийн зовиурт 6-12 сар ууна хоног. Эмчийн зааврын дагуу хэрэглэж үзээрэй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан