Home » Уурлаад байгаа хүний гэрлэн бие гэмтэж байдаг. Уур үүсэхэд сонголт ирдэг. Уур бухимдалтай цаг хугацааг туулах биш харин баяр баясал, хайр дүүрэн амьдрах хэрэгтэй. Уур бухимдлыг даван туулахад тэвчээр хэрэгтэй

Уурлаад байгаа хүний гэрлэн бие гэмтэж байдаг. Уур үүсэхэд сонголт ирдэг. Уур бухимдалтай цаг хугацааг туулах биш харин баяр баясал, хайр дүүрэн амьдрах хэрэгтэй. Уур бухимдлыг даван туулахад тэвчээр хэрэгтэй

by Aurora

Уурлах үед хүний энерги, хийморь, сүр сүлд нь доройтдог. Уурлах үеийн тухайн ууртай байгаа цаг дор таны аз жаргал дайжиж нуугдсан байдаг. Биеийн тайван байдлыг бус сэтгэлийн тайван байдлыг эрхэмлэж явах нь чухал юм.

 

 

Хүн өөртөө хүчтэй дургүйцэл төрөхөөс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Учир нь азгүй явдал тохиолдох, тавьсан зорилгодоо хүрэхэд саад тохиолдох зэрэгт дургүй хүрэх, гуниглах, үзэн ядахад уур хүрдэг. Иймд өөртөө хүлцэх сэтгэлийг хөгжүүлж хүчтэй дургүйцэл төрөхөөс өөрийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй.

Уурлахын оронд асуудлыг үүсгэсэн хүнд хүндлэл үзүүлж, тэдэнд зөв хандсанаар өөртөө үнэлж баршгүй тэвчээр, тэсвэр хатуужил олж авдаг. Өөрөөр хэлбэл хэдийчинээ уурлана, төдийчинээ мунхаглалд орж оюун санааны гэгээлэг тал нь бүрхэг болдог зүгээр л өнгөрөөж болохуйц зүйлийг уурлахаар асуудал байсан уу гэдгийг тунгаахгүй бол өөрийн гэрлэн биедээ толбо суулгаж сөрөг энергийг биедээ татаж авдаг байна.

 

 

Бид хамгийн хайртай  эрхэм хүмүүсдээ уурлан уцаарлаж, дэргэд нь хэрүүл хийж хараал хэлдэг. Энэ байдал өөрийн чинь одоо болон ирээдүйн амьдралд хүнд ширүүн хүйтэн өдрүүд болон угтахыг та ойлгох хэрэгтэй. Уучилж сур, уур хилэнгээ багасга.

Уурлаад байгаа хүний гэрлэн бие гэмтэж байдаг. Уур үүсэхэд сонголт ирдэг. Уур бухимдалтай цаг хугацааг туулах биш харин баяр баясал, хайр дүүрэн амьдрах хэрэгтэй. Уур бухимдлыг даван туулахад тэвчээр хэрэгтэй. Таны бие сэтгэл амар амгалан байг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!