Бусдад чиглэсэн уур ба гомдлоос ангижрах аргачлал. Хэрэв далд ухамсарт тань хэн нэг хүнд чиглэгдсэн уур хилэн, гомдол байдаг бол та тэр хүнийг гадна өнгөн дээрээ ямраар мэдэрч байгаа нь чухал биш.
Өөрөөр хэлбэл хэрэв та гадна өнгөн дээрээ хэн нэг хүнд уур хилэн, гомдлыг мэдрэхгүй байгаа ч далд ухамсартаа энэ байдал хадгалагдаж буй бол тэр ч байтугай та өөрөө ч энэ тухай үл анзаарах аваас энэ нь танд зовлонг, тухайн хүнтэй харьцах сөрөг муу харьцааг авч ирнэ.
Энэ нь бидэнтэй хоёрдугаар чакрагаар холбоо бүхий хүмүүсийн хувьд нэн чухал(эцэг, эх, хань ижил, үр хүүхэд) .
Энэхүү техникийг ямар ч хүнд зориулан ашиглаж болно. Энэ техник нь сэтгэл зүйч эсвэл сэтгэцийн эмчтэй олон цаг ажиллах цагийг хэмнэж чадна. Энэ арга техникийг хийж гүйцэтгэсэн хүмүүсийн зүгээс бид мянга мянган талархлын сэтгэгдлүүд хүлээн авч буй.
Далд ухамсар дахь гомдлыг юуны өмнө мөргөлөөр үгүй болгох нь хамгийн шилдэг. Уур ба түрэмгийллийн хувьд бол зүгээр л түүнийг Бурханы оч хэмэн санаж, тухайн хүний өмнө биеийн таван цэг буюу өвдөг, зулай, алгаа газарт хүргэн бүтэн биеэрээ мөргөн залбирахаас эхлэнэ.
Үүнийг гэртээ ганцаараа байхдаа, тухайн хүнээ сэтгэлдээ төсөөлөөд хийх боломжтой. Мөргөл нь бардамнал болон уур түрэмгийллийг маш түргэн үгүй болгодог. Юу юуны түрүүнд бидний мөргөн залбирч байгаа хүмүүст хандах тэрхүү гомдол ба уур хилэнг.
Эцэг, эхдээ хандаж үүнийг тогтмол хийж байх нь зүйтэй. Жишээ нь, өглөө эсвэл унтахын өмнө. Зурганд нь эсвэл зүгээр л тэднийг сэтгэлдээ төсөөлөөд. Эцэг, эхтэйгээ харьцах харьцааг тэнцвэржүүлэх техник нь дараахь зарчмаар явагдана.
40 хоногоос багагүй хугацаанд(энэ нь далд ухамсрын программын ачааллаас ангижрахад шаардлагатай хамгийн бага хугацаа юм) болж өгвөл 2-3 сарын хугацаанд өдөр бүр, эцэг эхийнхээ хэн нэгний өмнө 2-3 удаа бүтэн биеэрээ сунаж мөргөх хэрэгтэй.
Тэднийг Бурханы салшгүй хэсэг хэмээн харж, хүндэтгэлтэйгээр фото зурганд нь мөргөвөл илүү сайн. Гэвч хэрэв танд хүндэтгэх сэтгэл төрөхгүй бол тэр ч байтугай огт эсрэг мэдрэмж төрж байлаа ч ялгаагүй мөргөн залбирах нь маш чухал. Хэрэв фото зураг нь байхгүй бол дүр төрхийг нь сэтгэлдээ төсөөлөөд. Энэхүү техник нь бидний гадаад сэтгэл санааны төлөв хандлага ямар буйгаас үл хамаарч үйлчлэлээ үзүүлдэг.
Хэрэв та эцэг, эхийгээ хэзээ ч харж байгаагүй бол зүгээр л сэтгэлдээ, “Би та бүхэнд залбирч байна, ээжээ, ааваа” гэж хэлнэ. Дараа нь зүүн гараараа гурван өгүүлбэр бичих хэрэгтэй. Ерөнхийдөө нэг өгүүлбэрийг нь хэд хэдэн удаа бичих нь сайн. Ядаж л нэг өгүүлбэрийг багадаа нэг удаа бичих хэрэгтэй ба хамгийн гол нь өдөр бүр, таслалгүйгээр.
Бид зүүн гараараа бичиж байх үед мэдээлэл тархины баруун тал хэсэгт очдог ба тэр хэсэг нь зөн совинг хариуцдаг хэсэг юм. Их мастеруудын батлаж байгаагаар, логик ойлголтыг туулан өнгөрөөд энэхүү мэдээлэл нь цааш далд ухамсарт нэвтрэн орж, бидний энэхүү тохиолдлын тухайд түүнийг гомдол ба уур түрэмгийллээс цэвэрлэж өгдөг хэмээсэн.
- Хүндэт эцэг минь ээ(нэр), би, бүх зүйлд танаасуучлалт гуйж байна.
- Хүндэт эцэг минь ээ(нэр), би, бүх зүйлд таныг уучилж байна.
- Хүндэт эцэг минь ээ(нэр), би, бүх зүйлд танд талархаж байна.
Эхтэй холбоотой аргачлал мөн үүнтэй адил. Эцэгтээ мөргөн залбирах үйлийг урган мандаж буй cартай ням гаригаас, эхдээ мөргөн залбирах үйлийг ургах сарны даваа гаригт эхлэвэл сайн. Гэвч энэ нь тийм ч чухал биш. Таны бие эрүүл ухаан саруул байг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс