Home » Тэнгэр түмэн нүдтэй. Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг.

Тэнгэр түмэн нүдтэй. Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг.

by Aurora

Монголчууд бид эх дэлхийгээ хайрлахын тухайд хэнээр ч юуг ч заалгахгүй ард түмэн билээ. Өвөг дээдсийн маань гутал нь ээтэн, ёс заншил нь эх дэлхийгээ нандигнан хайрласан байв.

 

 

Эрт үеэс од эрхэс, уул ус, ургамал амьтныг дээдлэн хайрлахаас гадна юмс үзэгдлийн нууц, өөрсдийн гарал угсаа, хувь заяа, зовлон жаргал гээд амьдралын чухал бүхнээ шүтэн дээдэлдэг байгаль эхээсээ асууж мэддэг эгэл хэр нь ээ эгэлгүй мэдрэмж төгс амьдрахуй, оршихуйтай улс юм.

Тэнгэр эцэг, газар эх хэмээн өргөмжилж, тэнгэрийг нар сар, од гаригийн эрхшээлтэй нь хамт, газрыг хөрс шороо, уул ус, ургамал амьтантай нь цул хэмээн ухаарч, бүхнийг цогц байдлаар хүндлэн биширч, хүн ардаа төлөвшүүлэн ирсэн сайхан ч уламжлалтай.

“Монголчуудын цээрлэх ёс” хэмээх номонд: 3-8 насны хүүхдэд “гал гаргаж тогловол зуд болдог,” “галд давс, ус бохир зүйл хийвэл нүд нь өвддөг”, эсвэл “нүүр амаар нь яр гардаг” гэх зэргээр багаас нь тэнгэр бурхан байгаль дэлхийг дээдлэн шүтэх үзлийг төлөвшүүлэхэд чиглүүлж байсан тухай өгүүлжээ.

 

Аливаа үйлийг хийхдээ нар зөв эргэх, Аянга цахилгааны үед анхаарал болгоомжтой байлгахын тулд нэг гэрт байгаа хүмүүс бүгдээрээ хэвтэж болохгүй, шагай тоглодоггүй, Газар шороог зорилгогүй ухдаггүй, Уул овоон дээрээс юм авдаггүй.

Усанд бохир зүйл хийдэггүй, Амьтны үр төл дээр сүүдрээ тусгадаггүй,   билэг дэмбэрэлгүй үг хэлдэггүй,  Ургамал ногоог зүй бусаар зулгаадаггүй, Жимсийг мөчиртэй нь түүдэггүй, хэрэв ингэвэл дараагийн жил дахин ургаж үр шимээ өгөхгүй зэргээр хайрлан хамгаалах ухамсрыг төрүүлсээр иржээ

Уул ус руу ганц хуруугаар зангадаггүй. Уул усаа хүндэлдэг монгол хүн цээрлэдэг. Овоонд чулуу шиддэггүй. Овооны эзнийг зодож буй гээд цээрлэдэг. Уулын оройд морь хардаггүй. Цээрлэдэг. Гол ус руу шээдэггүй бузартдаг.

 

 

Улаан морь унасан эм, яр шархтай хүн гол усанд ордоггүй. Лус бузартдаг. Уул, хайрхан дээр нэрийг нь дууддаггүй цээрлэдэг. Газар нүхэлдэггүй, нүхэлсэн ч будаа сүү хийж битүүлдэг. Муу ёр гэж үздэг. Байгаль сүйдэлдэггүй. Хэдэн үе, удмаар нь өшөөгөө авдаг.

Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!