Home » Ухаант гэргийтэй урагласан нь их хаан ор сууна. Эр хүн яаж явах замаа мэднэ. Харин замчлахыг эм хүмүүн мэдэх ёстой юм.

Ухаант гэргийтэй урагласан нь их хаан ор сууна. Эр хүн яаж явах замаа мэднэ. Харин замчлахыг эм хүмүүн мэдэх ёстой юм.

by Aurora

Удмын тань төлөө сэтгэл тавьдаг. Гарвалын тань төлөө итгэл дэгдээдэг. Ганхах үед тань тулга болдог ийм эмэгтэйг ухаантай эмэгтэй хэмээдэг. “Би энэ хүмүүнийг тэтгэж, энэ хүмүүний удмыг манаж, өөрийгөө мануулж, заяагаа нийлүүлж байгаа юм. Ухаант гэргий ЭРИЙН түшиг болдог.

 

 

Заяа тавиланд туулах бүхий л бартаанд би энэ хүнээ түшиж чадна” гэдэг энэрэнгүй хайрыг эмэгтэй хүн ѳѳрѳѳсѳѳ мэдэрч чаддагт гол учир нь бий. Энэ ухамсар эмэгтэй хүнээс гарч чаддаг нандин ухаан юм. Хаа хүрэхээ эр хүн мэднэ. Харин эм хүмүүн нь хаашаа явуулахаа мэддэг юм шүү дээ.

Эр хүн яаж явах замаа мэднэ. Харин замчлахыг эм хүмүүн мэдэх ёстой юм. Ухаант гэргийтэй урагласан нь их хаан ор сууна гэх эртний үг ч бий. Эрэгтэй хүмүүн үйлдэл дундаа сурдаг учраас батжуулагч, бөхжүүлэгч бол эм хүмүүн хувьсгагч, хөгжүүлэгч байдаг юм шүү.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Та Монгол Ээж

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!