Өдөр бүр бид өөрсдийн эрчим энергиэ физик үйл болон менталь буюу сэтгэл санааны үйл хэрэгт зарцуулж байдаг. Орчин үеийн амьдрал ялангуяа хотын амьдрал бидний эрчим энергийг сорж байдаг: ажил, хөдөлгөөн, шинэ мэдээ судлах, харилцаа (ухамсарлалгүй ба бүх амьд амьтдын сайн сайхны төлөө чиглэгдээгүй) болон өөр бусад олон зүйлс.
Ерөнхийдөө тиймэрхүү үйл хэрэг нь бидний эрчмээс 20 нэгжийг авч оддог(агаар, хоол хүнс, экологи хүрээлэн буй орчин хэдийчинээ муу байна, төдийчинээ их эрчим энергийг авч оддог, сайн бол эсрэгээр). Өөрөөр хэлбэл бие организмын амьдрах хэрэгцээг хангах үйл хэрэг нь дунджаар бидний эрчмээс 20 орчим нэгжийг авч оддог байх нь. Энэ нь одоодоо зарцуулж буй бидний энерги юм.
Ямар нэг хэт ачаалалгүй физик үйл хэрэг нь(усанд сэлэх, алхах, байгальд аялах, цанаар гулгах гэх мэт) эсрэгээр бидэнд энергийг өгч байдаг. Физик түвшинд үрэн таран хийж байдаг маш олон тооны нарийн эрчим энергиүд байдаг.
Менталь үйл хэрэг гэдэг нь ухааны үйл ба сэтгэл хөдлөлийн үйл юм. Хачирхалтай нь энэхүү чиглэлд эрчим энергийг алдах ба олж авах нь маш их хэмжээтэй байдаг. Орчин үеийн хүмүүсийн ухаан бодол үндсэндээ:
- Өнгөрсөнд (өнгөрсөнд харамсах, өнгөрсний таагүй бүхнийг дурсах, гомдол тээх, тэр ч байтугай өнгөрсний эерэг мөчүүдийг улиг болтол бодох гэх мэт)
- Ирээдүйд(ирээдүйнхээ төлөө айх, хэт түгших, үр хүүхэд, ач гучаасаа айх), мөрөөдөх(хэрэв хүн бодит байдаар биш зүгээр л мөрөөдлөөр амьдардаг бол), гуниг гутрал, өөрийн хөдөлмөрийн үр жимс, үр дүнд хэт татагдах гэх мэт.
Толгойд эргэлдэх бодол санаа буюу менталь кино нь байнгад бидний ухаанд эргэцээд байх аваас биднээс маш их эрчим энергийг авч оддог. Ерөнхийдөө ухааны ямар ч үйл эрчим энергийг авч сорж байдаг. Өнгөрсөнд харамсах, таагүй зүйлийг мэдрэх, буруутайн мэдрэмж, ялангуяа гомдол зэрэг нь бидний эрчим энергийн 80 нэгжийг авч оддог.
Ирээдүйн тухай бодол, гуниг гутрал, үйлийнхээ үр дүнг хүлээх, үр дүнд нь татагдах гэх мэт нь юу юунаас илүүтэй ирээдүйгээс айх айдас нь бидний эрчим энергийн 80 нэгжийг авч оддог. Хэрэв хүмүүний эрчим хасах руу ороод ирвэл ямар ч үйл хэрэг түүнд маш хүнд хэцүү санагдах ба бараг бүхий л харилцаа түүнд гагц зовлон шаналлыг л авч ирнэ.
Тэрээр зөвхөн бусад хүмүүсийн түүнд түр зуурхны түлхэц өгөх доод эрчмээр тэжээгдэн инерциэрээ л амьдрана. Кофе уух, алкоголь уух, хэтрүүлж идэх, доод стандартын кино үзэх … гэх мэт нь байдлыг улам л дортгоно. Материаллаг ертөнц дахь хүмүүнд олон төрлийн эрчим энерги хэрэгтэй ч хамгийн гол эрчим нь сүнслэг эрчим байдаг.
Сүнслэг эрчим нь дуусан төгсөшгүй, байнгад өсөн нэмэгдэж байдаг. Материаллаг ертөнц дахь бусад бүх эрчим нь түүний бүтээгдэхүүнүүд байдаг. Хэрэв хүн сөрөг энергитэй бол тэрээр өрөн дунд амьдрана. Олон амьдралд хураасан стратегийн нөөцүүдээсээ эрчим энерги авч тэжээгдэн амьдрана.
Тэр нь дуусмагц тэрээр маш хүнд тахир дутуу байдалд хүрэх ба эсвэл үхэл ирнэ. Энэ нь ихэвчлэн хүчирхийллийн маягаар ирдэг. Тэрээр мөн үр удмаасаа нарийн эрчмийг авч байдаг(үр хүүхэддээ зовлон учруулах гэх мэт… ). Хэрэв тухайн хүний эрчим маш эерэг байх аваас тэрээр үр удмаа маш хүчтэйгээр дэмжин тэтгэж байдаг: тэр ч байтугай түүнийг үхсэний дараа ч үр хүүхдүүд нь асар их хэмжээний тусламж дэмжлэгийг авч байдаг.
Миний туршлагаас харвал, хэрэв энергийн түвшин -250аас -500д хүртэл доош буух аваас ерөнхийдөө ихэвчлэн үхэл тохиодог. 300аас доош орсон нэг ч амьд хүнийг би харж байгаагүй. Гэвч энэ нь тийм эрчимтэй хүн шуудхан үхнэ гэсэн үг биш. Кармын түвшинг нь тооцох хэрэгтэй, физик биеийнх нь түвшинг, тухайн хүний үүрэг зорилго, үр хүүхдийн карма, бусад хүмүүсийн түүнд хандах хандлага харьцаа гэх мэтүүдийг тооцох хэрэгтэй.
Хэрэв сөрөг доод эрчмийг (-200 нэгжээс доош) удаан хугацаанд хадгалаад байх аваас(заримдаа үүнд хэдхэн цаг л хангалттай байдаг) энергийн талбар нь харлаж, тухайн хүн хүчтэй өвдөж эхлэх ба тодорхой хугацааны дараа үхэж болзошгүй. Амиа хорлогч нарын тухайд миний туршлагаас харвал амьдралаас явахынх нь өмнөх энергийн түвшин удаан хугацаанд -100аас доогуур нэгжтэй байсан байдаг.
50 нэгжийн түвшинд удаан байх нь аюултай өвчин үүсэх үндсийг бий болгодог ба мөн хувь тавилангийн таагүй зүйлийг амсах болно. Тийм энергийн түвшин бүхий хүний хараад би шуудхан л ямар ноцтой өвчнүүд байгаа болон саяхан ямар таагүй зүйл болсон тухай нь асуудаг.
0 нэгжийн түвшний хүнд энергийн дутагдал, ноомой назгай байдал, урам хугарал, залхуурал ажиглагдана.
Энергийн түвшин +100аас дээш гараад ирмэгц тийм хүн амархан эдгэрдэг, өөрийн асуудал проблемоо хялбараар шийдэж чаддаг. Тийм хүн энэ ертөнцөөс явахдаа ерөнхийдөө амар амгалан, айдас хүйдэсгүй, өөдрөг бодолтойгоор оддог.
+100аас +150 нэгж бүхий түвшин нь хүмүүнд урам зориг, эрч хүчийг хайрлах ба түүнд бүтээх хүсэл, бусдад хэрэгтэй байх хүсэл, бусдыг аз жаргалтай болгохыг тэмүүлдэг. +250 нэгжийн түвшинд ямар нэг ашиг хонжоо харалгүйгээр өгөх хүсэл ноёлох ба дэлхий ертөнцөд, хүмүүст сайн сайхныг авч ирэх нь тухайн хүний энгийн төлөв байдаг. Тийм хүний ухаан нь ихэвчлэн тайван амгалан, зөн совин маш өндөр түвшинд оршдог.
+1000 ба түүнээс дээш нэгжийн түвшинд орших хүмүүн нь бараг эго буюу амин хувиа хичээх үзэлгүй байдаг. Тийм хүн нь бодит байдлыг, болж буй бүх зүйлсийг ажиглан харах чадварыг, бусдыг бүрэн дүүрэн хайрлах чадварыг шингээсэн байдаг.
Энергийн түвшин нь үе үе +1000 давж байдаг зарим нэг бизнесменүүдийг би танина л даа. Тэд бүгдээрээ өөрийн эд баялгаа өөрийн гараар бий болгосон тэрбумтнууд байдаг, тэд маш бүтээлч ба маш сайн үр хүүхдүүдтэй байдаг.
Иймээс физик болон сэтгэл санааны аргачлалуудаар өөрийн энергийн түвшингээ дээшлүүлэх тал дээр байнгад ажиллаж байх хэрэгтэй.
Өндөр дээд эрчмийн тухайд бол дэлхий ертөнцөд, хүмүүст тасралтгүйгээр ашиг хонжоо харалгүйгээр үйлчлэн зүтгэхүйгээр хичээллэх шаардлагатай(яагаад гэвэл өгснөөрөө бид авдаг). Мөн одоо цагтаа оршиж, буруутгалгүй, бардамналгүй байх, мөн өөрийн үйлийн бүх үр жимсээ Бурханд өргөх хэрэгтэй. Эс тэгвээс бардамнал өсч торних магадлал их…
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс