Home Амьдралын хэв маяг ЭМ ХҮМҮНИЙГ ШИНЖИХҮЙ: Монгол ухаанаар хамгийн сайхан эмэгтэй ямар байх вэ

ЭМ ХҮМҮНИЙГ ШИНЖИХҮЙ: Монгол ухаанаар хамгийн сайхан эмэгтэй ямар байх вэ

by Aurora

Эх хүмүүнийг шинжихүй.  Зочин: Дорнын сайхан эмэгтэй гэдгийг тодорхойлсон зураглал байдаг. Монгол ухаанаар хамгийн сайхан эмэгтэй ямар байх вэ. Улмаар эрүүл гэсэн санаагаа давхар агуулна шүү дээ.

 

Ов А БууЭрЭл: Ямартай ч эмээллэсэн мориноос толгой өндөр байх ёстой. Бэлхүүс 2 гарын тохой нийлэхүйц байх y, эрүүл мэндийн хувьд хэр эрүүл эсэхийг илтгэдэг. Бэлхүүсний хэмжээ 75-80 см байхад тохиромжтой. Гэхдээ хавирганы зураас харагдсан, хоол тэжээлийн дутагдалтай байвал хүүхэд согогтой төрдөг.

Хэвлийн цагаан зураас тод харагдаж байвал сайн. Бидэнд аарцагны бүтэц маш чухал байдаг. Уйтан аарцагтай эмэгтэй хүүхэд төрүүлэх нь төвөгтэй байдаг.  Мөр муутай эмэгтэй бол ажилгүй эмэгтэй байх талтай.  Өөрөөр хэлбэл мөр, далны булчин хөгжөөгүй гэсэн үг учраас насаараа өөрөө хоолоо хийх гээгүй л бол мөртэй эмэгтэйтэй суу гэдэг.

Эмэгтэй хүний хүзүү 4 хуруу байх хэрэгтэй. Богино хүзүүтэй эмэгтэй хүн 60 гармагцаа цус харвах магадлалтай.  Тэгэхээр бид хүзүүг машид эрхэмлэнэ. Хүзүүний гаж хөгжлөөс үүдэн тархи таллан өвддөг. Eрөөс гоо сайхан гэдэг нь эрүүл мэнд шүү дээ.

 

Хоёр гар, хөл тэгш байх ёстой. Энэ нь ясны бүтэц хэр буйг илтгэх агаад тэжээлийн дутагдалтай байвал гар хөл мурийдаг. Энэ нь тухайн эмэгтэй эрүүл хооллолттой биш гэсэн үг бөгөөд удамших шинжтэй байдаг. Нэгэн цаг үeд тухайн гэр бүл их өлсгөлөнд нэрвэгдсэн бол тухайн цаг үeд хөвгүүд охид нь майга болсон байж болно.

Урт хугацаанд үргэлжлээд удамшсан майга бол хүнсний дэггүй айл гэсэн үг. Өөрөө эрүүл эмэгтэй эрүүл хоол өгдөг бөгөөд улмаар эр хүн эрүүл амьдарна. Гүзээ унжих нь нуруунаас аарцаг руу орж ирж байгаа булчин байхгүй учраас хэвлий унжиж байна гэсэн үг.

Eр нь гүйх чадвартай эмэгтэйн булчин хөгжиж бүдүүрдэг. Өлмийн орон зай эвдрээгүй, хөлийн буруу гишгэлтгүй байх хэрэгтэй. Тэнцвэрээ зөв авч явж буй эмэгтэйн хөл өлмийгөөрөө бүдүүрдэггүй. Өлмий хавтгайрч эхэлбэл тухайн хүний гишгэлт буруу байна гэсэн үг.

 

Хамтдаа урт наслах гэж байгаа учгаас шинжээ заавал хийж эмэгтэйгээ дүйцүүлэн сонгоно. Уруулын хувьд дээш өнцөгтэй, амаа жимийхэд мишээл тодрох ёстой. Уруулаа чангалаагүй байхад мишээл тодрох нь завжны булчин сайн хөгжсөнийг илтгэнэ.

Энэ нь хоолоо зөв идэж буй гэсэн үг бөгөөд хоолоо сайн боловсруулж идэж буй эмэгтэй хүн ходоодны элдэв өвчлөлгүй байна. Манай хөх толботой эмэгтэйчүүд нимгэн жижиг уруултай байдаг. Түүнтэй холбоотойгоор нимгэн жижиг уруул эх оронч үзэлтэй хамаатай.

Шанаатай байх ёстой. Угаас хөх толботнууд шанаатай байдаг. Нүд хөмсөг 2-ын төгсгөл тэгш хэмтэй байх ёстой. Нүдний арын төгсгөл дээш өгсөхөд хөмсөг нь илүү урт байх ёстой. Хөмсөг хоорондын зай 2 хуруу байна. Нэг эсвэл 3 хуруу байвал далд хэлбэрийн удамшлын эмгэгтэй гэсэн үг.

Эмэгтэйн магнай бага зэрэг урагш төмбөгөр байх нь ааш аягаа зөв илэрхийлэх чадамжийг илтгэнэ. Эрэгтэй хүний хувьд магнай налуу байх нь зөв. Сэтгэл нээлттэйг илэрхийлнэ. Чих 2 талдаа тэгш хэмтэй, зөв бүтэцтэй байх ёстой. Удамшлын эмгэг далд хэлбэрээр чихэнд илэрдэг.

 

 

Угсаа гарвалаас шалтгаалан нүдний хэлбэр хэмжээ өөр өөр байдаг. Ойн иргэд рүү очих тусам нүд жартайдаг бол говь руу орох тусам дүрлийн бүлтийдэг.  Гил хар үстэй. Учир нь угсааны үс хар. Нүүр тослог ааруул шиг тослог бор, хэт цайвар биш байх. Цайвар цагаан нь цусны өвчтэй гэсэн үг. Шингэрэх өвчтэй, цус багадаж байгаа эмэгтэй л цайвар харагддаг. Тиймээс цайвар бус эрүүл саруул гэрэлтсэн өрмөн царайтай эмэгтэй сайхан.

Эгэмний яс зурайж байгаа эмэгтэй уушгины зөв амьсгалтайг илтгэнэ. Буруу амьсгалтай эмэгтэйд төдийлөн харагддаггүй. Сормуус тэгш хэмтэй агаад дэрвийж байвал гоё, энд эрүүл мэндийн шалтгаан байхгүй. Ямартай ч 2 нүхтэй, дэлбэнтэй, тэгш байх нь зөв. Танхай эмэгтэйн хамар муруй байдаг. Хамар дээр хамгийн гол зүйл хамар нүхжилгүй байх ёстой. Бүхий л арьсан дээр хатиг, батга, яр гараагүй цэвэр цэмцгэр байх ёстой.

Гар сүмбэн байна гэдэг нь анхнаасаа зөв дадалтай өссөн охины шинж. Мойнийж эвдэрнэ гэдэг зөв дадалд шилжсэн гэсэн үг. Анхнаасаа зөв дадалтай байгаа хүн бол хүүхдээ ч мөн зөв дадалтай өсгөнө. Өөрөөр хэлбэл хэр их ажлаа зөв хийж, булчингаа зөв хөгжүүлсэн эсэх нь гараас харагдана.

Тодорхой хэмжээнд мэнгэтэй байх ёстой. Олон мэнгэтэй бол арьсны талаас удамших өвчтэй гэсэн үг. Огт мэнгэгүй бол эрлийз гэсэн үг. Зочин: Мэнгэний байршлаар тодорхойлж болдог уу? Жишээ нь мөрөн дээрээ мэнгэтэй хүн ямар байдаг вэ?

 

Ов А БууЭрЭл: Мухар сүсгээр алдар цууд хүрч байсан эмэгтэй тухайн газартаа мэнгэтэй байсантай холбоотойгоор тэр эмэгтэйн шинжийг агуулсан үлгэр домгийн яриа байх ба бүхий л мөрөн дээрээ мэнгэтэй эмэгтэй тийм байна гэж байхгүй.

Ам тойрсон мэнгэтэй бол хоол амтлах өндөр чадамжтай, хоол сайн хийдэг эмэгтэйчүүд байдаг. Тийм учраас сайн гэрийн эзэгтэй болно гэж үздэг. Нүднээс дээш мэнгэтэй бол сэргэлэн цовоо, нүднээс доош байвал уйланхай, бусдаар үйлээ гүйцээх сонирхолтой гэж үздэг бөгөөд ихэвчлэн зан аашийн тодорхойлолт болдог гэдэг.  Хөвгүүд минь шинжээд л байж дээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Мядагмаа Тэнгэр Монгол Газар

 

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!