Тэнэг болон галзуу хүмүүст зам тавьж өг. Эмэгтэй хүн хэрэв хүсэх юм бол хад чулууг ч бутална. Явж буй хүнийг бүү хорь, ирж буй хүнийг бүү хөө. Хурдан гэдэг нь удаан боловч завсарлагагүйг хэлнэ. Муу хүний найз байснаас сайн хүний өстөн байсан дээр.
Энгийн хүмүүсгүйгээр агуу хүмүүс байдаггүй. Дээш өгсөхийг хүссэн хүн шатыг зохиож чадна. Эхнэр нөхөр хоёр гар нүд хоёр шиг байх ёстой. Гар өвдөж байхад нүд үйлдаг бол нүд өвдөж байхад гар нулимсыг арчиж өгдөг. Нар зөв хүнийг мэддэггүй. Нар буруу хүнийг мэддэггүй. Нар хэн нэгнийг дулаацуулах зорилгоор тусдаггүй. Өөрийгөө олсон хүн яг л нар шиг.
Далай жижиг голуудыг үл тоомсорлодоггүй учир агуу том юм. Хол зам ойр замаас эхэлдэг. Сайхан цэцэгс бүр сайн үр жимс авчирдаггүй. Уй гашуу яг л урагдсан даашинз шиг. Түүнийг гэртээ үлдээх хэрэгтэй. Хайр байгаа бол салхин цэцгийн шарх хацрын хонхорхой шиг үзэсгэлэнтэй. Хэн ч хэвтэж байхдаа бүдэрдэггүй.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Япон ардын сургаал