Home » Сэтгэл зүрхэндээ цаг гарга. Түүнийгээ анхааран цэвэр тунгалаг байлга. Ганцаардаж сур. Бясалган бодож төвлөр. Учир нь тэр л бүх зүйлийн ундарга агаад таны цорын ганц үнэнч найз билээ.

Сэтгэл зүрхэндээ цаг гарга. Түүнийгээ анхааран цэвэр тунгалаг байлга. Ганцаардаж сур. Бясалган бодож төвлөр. Учир нь тэр л бүх зүйлийн ундарга агаад таны цорын ганц үнэнч найз билээ.

by Aurora

4 хатантай нэгэн хаан байжээ. Нэгэн өдөр хаан хүндээр өвдөж насан эцэс болох нь тодорхой болсонд үхлийн дараах амьдрал даа ганцаардахаас айн хамгийн хайртай бага хатнаа хамт явахыг гуйжээ. Хаан бага хатнаа хамгийн их халамжилж түүнд алт эрдэнэс, торго дурданг харамгүй зарцуулдаг байв.

 

Гэтэл бага хатан нь “Уучлаарай би тантай хамт явж чадахгүй нь” хэмээгээд өөр нэг ч үг дуугаралгүй эргэж харалгүйгээр орхин явжээ. Хаан 3 дахь хатнаасаа мөн хамт явахыг асуулаа. Тэр 3 дахь хатнаараа үргэлж бахархан зэргэлдээх улсад айлчлал хийхдээ дагуулан явдаг байв. 3 дахь хатан “Би энэ амьдралдаа маш их хайртай. Тиймээс тантай хамт явж чадахгүй нь.

Таныг өөд болсны дараа би дахиад гэрлэнэ” гэв. Ингээд хаан түүний дэргэд хамгийн хэрэгтэй үеүдэд байдаг 2 дахь хатнаасаа хамт явахыг асуув. 2 дахь хатан “Энэ удаа би танд туслаж чадахгүй нь ээ. Гэхдээ би таны оршуулгыг зохион байгуулж, оршуулгын ёслол дээр хүндэтгэл үзүүлэх болно” гэв.

Гэнэт нэгэн мартагдах шахсан хоолой гарч “Би тантай хамт явъя. Таны хаа байгаа газар би ч бас хамт байх болно” гэв. Дуу гарсан зүг харвал хааны хамгийн бага халамжилдаг байсан анхны хатан байв. Хаан анхны хатнаасаа уучлал гуйн “Амьд байх даа би чамайг илүү халамжилж хайрлах ёстой байж” гэжээ.

 

Энэ түүх дээр өгүүлсэнчлэн та амьдралынхаа хаан нь бөгөөд бидэнд бүгдэд нь эдгээр 4 төрлийн хатад байдаг аж. 4 дэх хатан бол бидний бие мах бод. Бид үргэлж биеэ элдэв үнэт гоёл, сайхан хувцсаар гоёж гоодож тордож байдаг. Гэвч үхлийн дараа бид 10% уурагт биеэ авч явж чаддаггүй.

3 дахь хатан бол бидний эд зүйлс. Бид ихэнх хугацааг эд зүйл цуглуулахад зарцуулан юутай вэ гэдгээрээ бусдад гайхуулан бахархдаг. Гэхдээ үхлийн дараа тэд өөр хүнийх болцгоодог. 2 дахь хатан бол бидний гэр бүл, найз нөхөд. Тэд бидэнд хэрэгтэй үед дэргэд байдаг ч яг үхэл тулвал ердөө оршуулган дээр минь гашуудахаас, хамт явж чадахгүй.

Харин анхны хатан бол бидний сэтгэл зүрх. Бид ихэвчлэн өөрийн сэтгэл зүрхээ хайр найргүй зовоон, үргэлж сонсолгүй байж, заримдаа бүр сэтгэл зүрхтэй гэдгээ мартдаг. Биеэ эрүүл байлган халамжилж, эд зүйлсээ ердөө хэрэглээ гэдгийг ойлгон таашааж, гэр бүл найз нөхдөө таныг хайрласных нь хариуд хайрла.

 

Хамгийн чухал нь сэтгэл зүрхэндээ цаг гарга. Түүнийгээ анхааран цэвэр тунгалаг байлга. Ганцаардаж сур. Бясалган бодож төвлөр. Учир нь тэр л бүх зүйлийн ундарга агаад таны цорын ганц үнэнч найз билээ. Сэтгэл зүрхэндээ цаг гарга.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Сургамжит өгүүллэг

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!