Home » Аав ба үрйин заяа: Аавын хийсэн үйлийн үр хувь тавилангийн зураач болж алдрай наснаас нь эхлэн амь шиг нь дагадаг байна.

Аав ба үрйин заяа: Аавын хийсэн үйлийн үр хувь тавилангийн зураач болж алдрай наснаас нь эхлэн амь шиг нь дагадаг байна.

by Aurora

Ангир уураг аманд нь амлуулж алтан хэвлийдээ тээж төрүүлээгүй учир эцэг хүнд хүйн холбоо байдаггүй гэж боддог уу? Гэтэл үгүй юм. Аав та үрийнхээ хувь заяаны холбогч байдаг.

 

Аавын сүлд хийморь үйлийн үрийн нугалаа үр үндэст тань хувь тавилан болж очдог . Аав голомтондоо салхи оруулалгүй үрийнхээ өмнө гудайх цагтаа гудайж , хатуужих үeдээ бэхжиж эцгийн үйлээ энэрч биeлүүлсэн цагт хувь заяагаар холбогдсон амин үр тань амьдралын нугачаанд бүдрэлгүй хүн болдог байна.

Ээжийн хийсэн үйлийн үр энхрий үрээ аравхан сар тээхэд эгшиж ариусдаг гэнэ. Ээж хүн үрдээ төлөх үйлийн үрээ өвдөлтөөрөө төлж өндийж босч сууж хөхүүлсэн шөнүүдээрээ цайруулдаг байна. Харин аавын хийсэн үйлийн үр хувь тавилангийн зураач болж алдрай наснаас нь эхлэн амь шиг нь дагадаг байна.

Аавдаа хайрлуулж өссөн аавдаа баярлаж , бахархаж хайрлагдсан хүүхэд бүр тэнгэрийн элчийн үүргээ биeлүүлж эцгийнхээ гэм бурууг ганцхан инээдээрээ хайлуулж холбогддог байна. Эх үр биеийн нандин холбоотой
Эцэг үр сэтгэлийн нандин холбоотой.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Та Монгол Ээж

 

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!