Угсаа гээч тасрах ёсгүй Удам гээч татрах учиргүй. Нэгэн үрийг тээж тѳрүүлэн, тэжээж, ѳсгѳн бойжуулна гэдэг нэгэн угсааг бэхжүүлж, хүмүүн заяаг тэтгэж буй их хариуцлагатай үйл билээ.

Эрүүл, саруул ээжээс эрүүл үр мэндэлнэ. Эрүүл хүмүүн бол улс эх орны нэгэн баялаг билээ. Монгол уламжлалт анагаах ухаанд хүмүүний эрүүл мэндийн суурь, сэтгэхүй, тѳлѳвшил зэрэг нь эхийн хэвлийд байх цагаас бүрэлдэн тогтдог хэмээн үздэг тул энэ чухал үеийг хэрхэн зѳв туулах нь чухал юм.
Үрээ зѳв тээж тѳрүүлэх талаар суралцдаг нь ирээдүйд гарч болох олон бэрхшээлээс урьдчилан сэргийлж буй хэрэг юм. Айлын ууган хүүхэд ухаан нь Удаах хүүхэд хүч нь Гутаар хүүхэд буян хишиг нь Отгон хүүхэд голомтын эзэн нь байдаг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Та Монгол Ээж