Хүмүүний хайрын есөн учир: Хайрлах арга ухаандаа суралцаж байж хүмүүн нь эх дэлхий, элгэн садандаа, эх оронтойгоо сэтгэлийн дээд жаргалаар амьдарч чаддаг билээ.
Хайрыг үйлдлээр хэрхэн илэрхийлэх вэ?

Харах нүдээр бахдаж үзүүлнэ. Хэлэх үгээр магтаж үзүүлнэ. Хийх үйлээр дэмнэж үзүүлнэ. Оюун бодолдоо тунгааж хайрлана. Орших орон зайгаа хүндэтгэн хайрлана. Хайрлах арга ухаан: Хайрлах арга ухаанд суралцаж байж хүмүүн нь эх дэлхий, элгэн садандаа, эх орондоо сэтгэлийн дээд жаргалаар амьдарч чаддаг.
Ухаажихын хэрээр хүн хайранд илүү ойртож, үнэн мѳн чанарыг таньдаг болдог. Бидний мѳн чанар ѳѳрѳѳ хайр учраас үүнээс холдох зүрх бидэнд байдаггүй. Тиймээс хайрыг ухаанаар хѳглѳж, мѳн чанарыг таньж, амьдралынхаа утга учир болтол нь бид ѳѳртѳѳ шингээх нь чухал билээ.
Хүмүүний хайр:
- Эцэг эхийн хайр
- Эр,эмийн хайр
- Үр хүүхдээ хайрлах хайр
- Эх орны хайр
- Эд юмсыг хайрлах хайр
- Байгалиа хайрлах хайр
- Амийг хайрлах хайр
- Биесийг хайрлах хайр
- Огоуул биеэ хайрлах хайр
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Та Монгол Ээж