Home » Эрэгтэй хүнийг хүндэлж, эмэгтэй хүнийг хайрлах нь гэр бүл бат орших үндэс юм. Эцэг хүмүүн гэртээ удмын голомтын галыг авчирч, харин үржүүлэн бадруулж, дэлгэрүүлэх нь эхнэр хүмүүн билээ.

Эрэгтэй хүнийг хүндэлж, эмэгтэй хүнийг хайрлах нь гэр бүл бат орших үндэс юм. Эцэг хүмүүн гэртээ удмын голомтын галыг авчирч, харин үржүүлэн бадруулж, дэлгэрүүлэх нь эхнэр хүмүүн билээ.

by Aurora

Сэтгэлийн дээд жаргал ханилан суух ухаан:  Эрийн түшиг, үрсийн энэрэл болдог нь эм заяаг өвлөсний нэгэн утга учир билээ. Монгол түмэн гэр бүлийн ариун нандин харилцааг эртнээс дээдлэн хүндэтгэж, үеийн үед ариун журмыг сахиж ирсэн ард түмэн.

 

Он цагийн түүхийн нугацаанд оюуны ололт амжилтаа бид гээхдээ гээж, дамжуулахдаа дамжуулан өртөөлсөөр одоо цагтай золгожээ. Монгол түмэн хүн судлалын асар их ололт мэдлэгтэй бөгөөд хос хоёр хүмүүн хорвоогийн жам ёсоор хэрхэн аз жаргалтай амар амгалан амьдрах вэ? гэдгийг танин мэдэж үүнийгээ ч ахуй соёлдоо нэвт шингээн мөрдөж иржээ.

Үүний үр дүнд Монгол гэр бүлүүд бат бөх оршиж, сэтгэлийн дээд жаргалаар ханьсан сууж чаддаг байж. Эцэг хүмүүн гэртээ удмын голомтын галыг авчирч, харин үржүүлэн бадруулж, дэлгэрүүлэх нь эхнэр хүмүүн билээ. Иймээс эрээ өсгөж, эрээ тэтгэж, эрээ үржүүлж, тэр бяцхан цогийг энхрийлэн хайрлаж явах учиртай гэнэм.

Эмийн сайнд эр гал асдаг гэх энэ уламжлал нь Монгол түмний язгуур үзэл юм. Бид эхийг хайрлах ёсноос эцгийг дээдлэх ёсонд шилжсэн тул эх галын ёсоо алдахгүй, эцэг ёсоо дээдлэх жаягийг үлдээсэн өвгөдийн үр сад билээ. Эрэгтэй хүнийг хүндэлж, эмэгтэй хүнийг хайрлах нь гэр бүл бат орших үндэс юм.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Та Монгол Ээж

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!