Монголчууд хүүхдээ хооронд нь өрсөлдүүлэх биш, тэнгэр шиг сэтгэж, дэлхийн чадварлаг хүмүүстэй өрсөлдүүлж, үрийнхээ тархийг хорихгүйгээр хүмүүнжүүлэх соёлыг бий болгожээ.
Бүгдийг сурахыг эрхэмлэх учиг нь би бол ямар ч хүмүүнээс дуташгүй дээд чадвартай гэх итгэлийн хүчинд сурахаар өнгөлж, хүсэл тэмүүллээр хөгжиж, зорилгоороо үйлдэж чадсанаар сая Монгол хүмүүн болж ялгарч байгаа юм.
Монгол хүмүүнд “Чи чадахгүй” гэх хүмүүнжил байх ёсгүй. Бидний удамшилд язгуурын дээд хүчин бий. Эл хүчинг өөрийн залхуу л мохооно уу гэхээс өрөөлөөс дутуу нь үгүй. Энэ омогших сэтгэл нь ухаанд нэвт шингэж, үрийнхээ тархийг хорихгүйгээр хүмүүнжүүлдэг соёл болжээ.
Монгол хүмүүн аливааг бүтээхийн зорилгыг өөртөө тавих аваас хүрэхийн тулд юуг, яаж хийхээ өөрөө бодож, ажиж, мэдэж олдог. Зүй ёсны ажиглалтын чадварыг буй болгосноор шинийг урлахуйн чөлөөт сэтгэлгээг буй болгодог. Гэвч хохиролт үйлийн арыг мартахыг цээрлэнэ.
Цаг үеийн түүхээс оносон оноогоо умартаж гээхийг хориглоно. Ингэснээр чөлөөт сэтгэлгээ буй болж, тархи өсөхийн суурь тавигдана. Баймгүйд хязгаарлагдахгүй. Цаашлаад энэ төсөөлөгдөх чадвараа ашиглан ямар ч ажил үйл, хэцүү бэрхийн ард гарах чадавхийг буй болгохыг эрхэмлэдэг.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Та Монгол Ээж