Буддын шашинт улс орон, түүний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг “Зулын 25”-ны их дүйчэн өдөр хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж ирсэн. Шарын шашныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг.

Зулын 25-ны их дүйчэн өдөрөөр эдгээр үйлийг хийж ирсэн уламжлалтай. Зулыг ихэвчлэн гадаа өргөж, Богд ламыг бодон мөргөдөг. Зарим хүрээ хийдэд ч үдшийн гялаан гарах үед гадаа олон зул өргөж, Богд ламын магтаал, залбирал уншдаг. Мөн айл гэр хотлоор малаа хотлуулсны хойно айл бүрээр орж, тос идэж цэнгэдэг уламжлал тогтжээ.
Зарим газар муулсан малынхаа баруун бөөрний өөхөөр зул хийж өргөдөг нь нэг талаас өөрсдийн хийсэн амьтны амь хорлосон нүглээ наминчилж, нөгөө талаас хороогдсон амьтны өөхөөр өргөл өргөж байгаа нь тэр амьтны төрөл дээшлэхэд тустай гэж үздэгтэй холбоотой аж.
Энэ өдөр мэгзэмийг аль чадахаар олон уншиж чадвал буян их хурж, Богд ламынхаа авралд багтах юм” хэмээн тайлжээ. Мөн энэ өдөр Зулын 25 гэж бэлэгшээж байгаа нь зул өргөх юм. Зул өргөхөд голыг нь ороох, тосоо цутгах гэх зэргээр хичээл зүтгэл, шамдал олон бэлгэдэл шингэсэн байдгаар ач тус ихтэй.
Тосон зул биш гэхэд, гэрлэн зулыг өргөх ч тустай. Мөн маани, өөрийн мэддэг тарни, бүр илүүтэй Мэгзэм сайн уншвал өнөөдөр илүү их ач тустай. Энэ өдрийг та бүхэн анхаарч, өөрт, гэр бүлдээ тустай болгож хувирган авч чадвал, дээр хэлсэнчлэн буян ихээр арвижих, өөрт өмнө нь гарахгүй байсан ахиц дэвшил ихээр гардаг ажээ. Таны буян заяа Сүмбэр уул шиг сүндэрлэх болтугай.