Home » Эго үхэж Будда мэндэлнэ. Тиймээс ажигла ажигла бас дахин ажигла. Ажиглагч өөрөө ажиглагдагч болтол нь ажигла.

Эго үхэж Будда мэндэлнэ. Тиймээс ажигла ажигла бас дахин ажигла. Ажиглагч өөрөө ажиглагдагч болтол нь ажигла.

by Aurora

Ажиглаж болж байгаа бүхэн гадна тал. Бясалгал хийж буй хүнд янз бүрийн үзэгдэл үзэгдэнэ. Бурхан заларна. Сахиус харагдана Буг чөтгөр ч үзэгдэнэ. Хаадын сүнс ч орж ирнэ. Гэрэл ч үзэгдэнэ. Аялгуу ч сонсогдоно. Энэ бүхэнд бүү итгээрэй.

 

Харагдаж буй бүхэн бодит биш зүүд. Бурхан багш үүнийг ганцхан тарниар хэлжээ. Яв яв, цаашаа яв, бүр цаашаа яв, явагч эзэн байхгүй болтлоо яв тэгээд чи хүрнэ. (Дадъята гади гади бара гади барасам гади бодий суухай ) Хаана ч бүү саатаарай явагч эзэн байгаа цагт чи хүрээгүй байх болно.

Явах газар байсаар байх болно. Харагдаж буй бүхэн зүүд зүгээр л үзэгдэл. Ажиглаж болж л байгаа бол гадна тал. Нүдэнд харагдана уу? Чихэнд сонсогдоно уу? Биед мэдрэгдэнэ үү? Энэ хамаагүй. Явагч эзэн байгаа л бол чи хүрээгүй байна.

 

Явагч эзэн үгүй болоход л чи бүхэлтэй нэгдэж чиний дотор бүх зүйлс оршиж тусдаа орших эзэн үгүй болж Эго үхэж Будда мэндэлнэ. Объект үгүй болж бүх зүйлс сүбьект болно. Цаг хугацаа орон зайд оршихоо болино. Үүнийг Будда Дармакаяа гэж нэрийджээ. Тиймээс ажигла ажигла бас дахин ажигла. Ажиглагч өөрөө ажиглагдагч болтол нь ажигла.

Эх сурвалж: Эрдэнэ Зуу Хийдийн Хамба лам Х. Баасансүрэн

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!