Үйлдэгчгүйгээр үйлдэхүй: Аливаа үйлийг эзэн би гэсэн хувь хүний байр суурьгүйгээр хийх гээд нэг үз. Алхахдаа би алхаж байна гэсэн алхагч эзэн би үгүйгээр алха. Ихэнх хүмүүс алхаж байхдаа ямар нэгэн зүйл бодож эсвэл нүдэнд харагдсан зүйлээ дүгнэн алхаж байдаг.

Эхлээд ингэлгүйгээр бие дээр мэдрэгдэж буй мэдрэмжийг мэдрэн алх. Салхи хацрыг яаж илбэж буйг, хамраар амьсгал яаж орж яаж гарч буйг, хөл яаж зөөгдөж буйг мэдрэн алх. Хэрэв бодолгүйгээр зөвхөн мэдрэмжийг даган алхаж чадаж байвал одоо цаашаа бүр ахиж би алхаж байна.
Салхи сэвшиж байна, хөлөө ээлжлэн зөөж байна гэсэн бодол ч үгүйгээр алхаад үз. Гэхдээ ухамсар хурц тод байх хэрэгтэй. Ярихдаа би ярьж байна гэсэн хувь хүний байр суурьгүйгээр ярина. Идэхдээ би идэж байна амттай байна, халуун байна, сайхан байна гэсэн идэгч эзэнгүйгээр иднэ.
Үйлдэгчгүйгээр аливаа үйлийг үйлд. Энэ сургаалийг Бурхан багш Очироор огтлогч судартаа айлджээ. Амьтан гэсэн, сүнс гэсэн, бодьгал гэсэн байр суйрьгүй үйлдэж буй болохоор л билгийн чанд хязгаарт хүрсэн гэж нэрийдсэн ажээ. Үйлдэгчгүйгээр аливаа үйлийг үйлд.
Эх сурвалж: Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн