Home Ухаарахуй Хайр дүүрэн бодол нь хайр дүүрэн харьцаа, хайр дүүрэн амьдралд хөтөлнө.

Хайр дүүрэн бодол нь хайр дүүрэн харьцаа, хайр дүүрэн амьдралд хөтөлнө.

by Aurora

Ачит багшийн айлдвараас: Хайр дүүрэн бодол нь хайр дүүрэн харьцаа, хайр дүүрэн амьдралд хөтөлнө.
Үүний тулд тухайн хүнийхээ дутагдалтай талаас биш, сайн сайхан талыг нь харж, өөрийнхөө болоод бусдын талаар хадгалж явдаг буруу итгэл үнэмшилээ өөрчлөх хэрэгтэй.

 

Хэрвээ та нөгөө хүнийхээ юу хүсч, юу бодож явдагийг ойлгоогүй, мэдээгүй тохиолдолд ямар ч сайхан харилцаа удаан үргэлжлэхгүй гэдгийг сайтар ойлгоорой. Энэхүү 84000 муу сэтгэлийн илрэлүүдээс үүдэн гарах зовлон шаналал, саад бэрхшээл, уйтгар гуниг, ганцаардал зэргийг бид энэ амьдралдаа хүсээгүй атал байнга мэдэрч, түүний үр боловсролыг амсч байдаг нь дээрх 84000 муу сэтгэлийн илрэлүүдээс гарах хор хөнөөлийг таньж мэдээгүйгээс үүдэлтэй.

Тэдгээрийн хор хөнөөлийг таньж мэдээгүй байгаагаас л хүсээгүй зовлон биднийг тойрон эргэлдсээр байна.
Хэрвээ муу сэтгэлээ сайн анзаарч, судлаад үзвэл эдгээр зовлон зүдгүүрээс гарах арга зам нь бий.
Муу сэтгэлийн хорыг таньж мэдсэн цагтаа л бид муу сэтгэлийг тэвчиж, түүнээс зайлсхийж чадна.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ачит багшийн айлдвараас

You may also like

Leave a Comment

Untitled_design__1_-removebg-preview

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!