Энэрэн нигүүлсэх сэтгэлийг зарим хүмүүс өрөвдөх сэтгэлтэй хольж хутгаж ойлгодог. Өрөвдөнө гэдэг арай өөр ойлголт. Нэг ёсондоо өөрөөсөө арай доор зиндааны хүмүүсийг өрөвддөг. Энэ бол жинхэнэ нигүүлсэл биш.

Энэрэн нигүүлсэх сэтгэл гэдэг бол бусдыг өөрөөсөө дээгүүр тавьж, тэднийг хүндэлж, бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй байхыг хэлнэ. Бусад хүмүүс чамд ямар чиг хандлага гаргаж буйгаас үл хамааран тэднийг хайрлан энэрч байвал тэр жинхэнэ нигүүлсэл юм шүү .
Уур хилэн, шунал тачаал зэрэг нисваанисаас үүдэлтэй бие, хэл, сэтгэлийн гэмүүд нь одоо болон ирээдүйд үүсэх олон зовлон шаналалын эх үндэс болдогийг өдөр бүр сэтгэлдээ бодож байх нь зүйтэй . Зарим хүмүүс “бусдыг бодох маш хэцүү, төвөгтэй” гэж боддог. Энэ бол эндүүрэл юм.
Бусдын төлөө гэх нь өөрийн тусыг бүтээх хамгийн гол арга шүү дээ. Жишээ нь ширвагын архадууд өөрийн тусыг бодоод нирваанд хүрч байгаа ч гэсэн бурханы хутгийг олж чаддаггүй. Харин бодийн сэтгэлтэй байх юм бол даруйдаа ч амгалантай, эцэс хойддоо ч амгалантай, өөртөө ч амгалантай, бусдад ч тустай юм. Тиймээс бүхий л байдалд хэрэгтэй ганц зүйл бол БОДИЙН СЭТГЭЛ юм.
Эх сурвалж: Далай багшийн айлдвараас