Home » Хэрэв түүнд гэм байвал өгүүлж битгий үйлд, хийж битгий үйлд, мод мэт орших хэрэгтэй

Хэрэв түүнд гэм байвал өгүүлж битгий үйлд, хийж битгий үйлд, мод мэт орших хэрэгтэй

by Aurora

…Санамсар мэдэмсэртэй, цаг үргэлж сэрэмжтэй байх хэрэгтэй.
“Хэрвээ түүнд гэмтэй юм байвал өгүүлж битгий үйлд, хийж битгий үйлд, мод мэт орших хэрэгтэй” гэж айлдсан байдаг.

 

Тодруулбал, өөрийн сэтгэлд бодитойгоор нисваанис төрж байна уу, үгүй юу гэдгийг ажиглаад, хэрвээ өөрийн сэтгэлд шунал хүслийн нисваанис төрчихсөн байх юм бол түүний эрхээр биеэрээ үйл үйлдэхгүй шууд хорих, хэлээрээ юм хэлэхгүй шууд хорих, мөн сэтгэлдээ ч гэсэн тухайн нисваанис төрчихөд түүнийг үргэлжлүүлээд бодоод байлгүйгээр тэр дор нь таслаад тухайн үед юу ч бодохгүй, юу ч хийхгүйгээр мод мэт байдлаар орших хэрэгтэй юм аа.

Ингэж чадвал нисваанисыг яг тухайн үед нь түр зогсоож чадна. Шантидэва гэгээн “Бодисадвын явдалд орохуй” номдоо “Өөр бусад хоёрыг тэнцүүлэн солихгүй л бол бурханы хутгийг олох нь бүү хэл орчлонд ч гэсэн амгаланг амсахгүй ээ” гэж айлдсан байдаг.

 

Бид бүгд л аз жаргалтай сайн сайхан байхыг хүсдэг. Зовлонг хүсдэг нэг ч хүн байддаггүй. Гэвч хүсдэггүй зовлон ирээд л байдаг хэрнээ хүсээд байдаг амар амгалангаа бүрэн гүйцэт олоогүй л байдаг. Үүний гол шалтгаан нь хаана байна вэ, гадагшаа заах уу, дотогшоо заах уу гэвэл яг үнэндээ гадна талд шалтгаан байхгүй юм аа. Гол шалтгаан нь бидний дотоод сэтгэлд байгаа юм.

Эх сурвалж: Бодисадвын явдалд орохуй ном

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!