Home » Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг байна.

Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг байна.

by Aurora

Бурханы шашинт улс орнууд түүний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ”Зулын 25″ буюу “Богд ламын дүйчэн” өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай.

 

Айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг байна.

Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг. “Зулын 25”-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: “Ум зула зула бара бара зула суухаа” тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой. Мөн Богд ламын магтаал залбирал “Мэгзэм” олонтаа уншиж Богд ламыг сэтгэлдээ бодон залбирдаг.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

main

@2022 – Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хуулах хориотой!