Ханиа хайрлах хайр: Эр эм болж дэр нэгтгэсэн л бол хань биш ээ. Энэ л хоёр биеэ түшин байж хань болно. Эмийн сэтгэл эрдээ үнэнч байх аваас эрийн сэтгэл эм хүмүүндээ тэгш байна. Ханьдаа бүрэн зориулах сэтгэл, бүлээн хайраа дэвсэх итгэл нь эр эм хоёрын заяаг эн тэнцүү байлгадаг жамтай.

Их хүмүүний гэргий бол их байхыг ѳѳрѳѳсѳѳ шаард, бага хүмүүний гэргий бол багыг их болгохыг чармай. Эм хүмүүний энэ заяаг өрх гэрээ тэгшлэх гэж хэлнэ. Эр нь толгойлж, эм нь тэгшилж амьдардаг шүү дээ. Эм хүмүүн гэдэг гэртээ мэдэлтэй байдаг.
Хаа газар хэн байж, хаана хоноглохыг мэдэж, хэдийгээр ундаалах, цатгахыг эм хүмүүн л мэддэг. Тиймээс эд бүхэндээ “өөрийгөө шингээж” аж төрөх учиртай. Эрийнхээ уурга нь байсан ч хэмээ шингээж, дээл нь байсан ч хэмээ шингээнэ.
Хэдий чинээ хэм төгөлдөр их хүчтэй байна, төдий чинээ бусад авхай нар гэрээс хол байдаг. Мөн төдий чинээ чиний хүсэл, үр хүүхэд, хань нөхөрт чинь бүрэн байж ханах болно. Залуу байхын цагт хэм нь үргэлж хүчтэй байвч нас ахихын хэрээр оюун нь хүчжиж, биеийн хэм нь суларч байдаг тул амны түргэнээс биш, аалийн урнаар эр нөхрөө хөглөн авч явах учиртай.
Эх сурвалж: Та Монгол Ээж